Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Хүннү” дэд станцын бүтээн байгуулалт 84 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/10/30
“Хүннү” дэд станцын бүтээн байгуулалт 84 хувийн гүйцэтгэлтэй байна
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Их хурлын 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, улмаар нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх стратегийн ач холбогдол бүхий Улаанбаатар хотын дагуул хот байхаар заасан. Өөрөөр хэлбэл, Хүннү хот нь хуулиар тусгайлан тогтоосон чиг үүрэг, удирдлага, зохион байгуулалт, эдийн засагтай, нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх, Төв аймагтай бүх талаар хөгжлийн интеграцид орж хотын эдийн засгийн үр ашгийг хамт бүрдүүлэх үүрэгтэй байх юм. Хүннү хотод Засгийн газрын байгууллагууд, эдийн засгийн чөлөөт бүс, их дээд сургууль, оюутны хотхон, тээвэр логистикийн нэгдсэн төвүүдийг байрлуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд цахилгаан эрчим хүч, дэд бүтцийн ажлуудыг хийж буй. Тухайлбал, “Хүннү” дэд станц нь тус хотын засаг захиргааны бүсэд баригдах барилга байгууламж, бүтээн байгуулалтыг цахилгаан  эрчим хүчээр хангахаар төлөвлөгдсөн.

  • 110 кВ-ын ЦДАШ, 2*40 МВА чадалтай 110/35/10 кВ-ын “Хүннү” дэд станц, дэд станцын удирдлагын байр,
  • 10 кВ-ын хаалттай гурав хуваарилах байгууламж / РП-1, РП-2, РП-3/,
  • 10 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугамын барилга угсралтын ажлыг “Да хот” ХХК болон “Концепт капитал солюшнз” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд нийт ажлын явц 84 хувьтай байна.

“Алсын хараа 2050” урт хугацааны бодлогын баримт бичигт Хүннү хотыг Хөшигийн хөндий дэх Чингис хаан олон улсын нисэх буудлыг түшиглэн Монгол Улсын тээвэр логистикийн гол төв байхаар төлөвлөж, цаашид Зүүн Хойд Азийн агаарын зорчигч тээврийн нэгдсэн зангилаа төв болгон хөгжүүлэх зорилтыг дэвшүүлээд буй. Хүннү хот байгуулагдсанаар Улаанбаатар хотын төвлөрөл тодорхой хувиар буурахаас гадна Богд Хаан төмөр зам, чөлөөт бүс, тээвэр логистикийн төв байгуулагдаж, Монгол Улсын эдийн засгийг 10-15 хувиар тэлэх боломжтой гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?