Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр хамтран ажиллана

2025/11/04
БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэгтэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр хамтран ажиллана
Share on FacebookShare on Twitter

НЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа өнөөдөр БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэг, Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлгийн “Сэтгэцийн эмгэг судлалын тэнхим”-ийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энэ удаагийн уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Тодруулбал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Аддиктологийн төв нь БНСУ-ын Донтолт судлалын үндэсний нийгэмлэг, Сөүлийн Үндэсний Их сургуулийн эмнэлгийн “Сэтгэцийн эмгэг судлалын тэнхим”-тэй нийгэмд суурилсан донтох эмгэгийн чиглэлээр санал солилцож, хамтран ажиллахаар болсон юм.

Сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр үеийнхний дижитал хэрэглээ нэмэгдэж, донтолт үүсэх эрсдэл өндөр байгааг албаныхан хэлж байлаа.  Судалгаагаар тэд насанд хүрэгчдээс 2.9 дахин илүү дэлгэц ашигладаг байна. Энэ нь цахим орчинд донтох, нойргүйдэх, анхаарал сарних зэрэг сөрөг нөлөө үүсгэдэг аж. Донтолт нь зөвхөн хувь хүний асуудал биш. Энэ нь гэр бүл, ойр дотнынхонд сөргөөр нөлөөлж, сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг үр дагавар авчирдаг гэдгийг уулзалтын үеэр албаныхан онцолж байв.
Цаашид талууд нийгэмд суурилсан сэтгэцийн эрүүл мэндийн бодлого боловсруулах чиглэлд хамтран ажиллана. Мөн өсвөр үе, залуусын донтолтын урьдчилан сэргийлэлт, судалгаа, сургалт, эмчилгээний үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов.

Танд санал болгож буй

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна
Нийгэм

2026 онд нийслэлийн 155 гудамж, 35 нэгж талбарт ногоон байгууламж тарьж, арчилж байна

2026/05/21
Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна
Нийгэм

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажил үргэлжилж байна

2026/05/21
30 дугаар сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна
Нийгэм

30 дугаар сургуулийн барилга угсралтын ажил үргэлжилж байна

2026/05/21

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?