Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

СЗХ: Журмын хэлэлцүүлэг боллоо

2025/11/05
СЗХ: Журмын хэлэлцүүлэг боллоо
Share on FacebookShare on Twitter

Санхүүгийн зохицуулах хорооноос “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны болон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулж салбарын байгууллагуудын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ.

Хэлэлцүүлгийн үеэр журмын нэмэлт, өөрчлөлтийн гол агуулга, зорилтын талаар танилцуулж, оролцогч байгууллагуудтай санал солилцов. Энэхүү нэмэлт, өөрчлөлт нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, жижиг, дунд бизнесийг дэмжих, салбарын урт хугацааны тогтвортой байдлыг хангах зорилготой юм.Тодруулбал банк бус санхүүгийн байгууллагуудын бусдаас татах эх үүсвэрийн зохистой харьцаанд өөрчлөлт оруулах замаар ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх, бизнесийн зээлийн хэмжээг өсгөх, хямд өртөгтэй хөрөнгө оруулалтыг татах боломж бүрдэхээр байна. Энэ нь салбарын хөгжлийг дэмжиж, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой юм.

Мөн энэ үеэр Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн салбарт хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл өгч, оролцогчдын саналыг сонслоо.

Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоотой хамтран зохион байгуулсан хэлэлцүүлэгт салбарын 100 гаруй байгууллагын төлөөлөл оролцсон юм.

Танд санал болгож буй

Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй
Онцлох мэдээ

Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй

2026/08/28
Тавантолгойн ордыг урт хугацаанд үр ашигтай ашиглах нэгдсэн ТЭЗҮ батлагдлаа
Эдийн засаг

Тавантолгойн ордыг урт хугацаанд үр ашигтай ашиглах нэгдсэн ТЭЗҮ батлагдлаа

2026/08/18
“ЭТТ” ХК өнгөрсөн 7 хоногт 396.8 мянган тонн нүүрс арилжжээ
Эдийн засаг

“ЭТТ” ХК өнгөрсөн 7 хоногт 396.8 мянган тонн нүүрс арилжжээ

2026/08/17

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?