Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Share on FacebookShare on Twitter

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй “Хүннү хот” төслийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Өнөөдөр тус төслийн цэвэрлэх байгууламжийг барих ажлын гүйцэтгэгчээр шалгарсан “Комфорт Импекс” ХХК болон Хүннү хотын Захирагчийн ажлын алба хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгө оруулалтаар хоногт 3000 м.куб ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт ийнхүү эхэлж байна. Тус цэвэрлэх байгууламж нь 20-25 мянган хүн амтай хотын бохир усыг татан зайлуулах хүчин чадалтай байх юм.

Энэ онд ажлын талбайн бэлтгэл, барилгын зөвшөөрөл, тоног төхөөрөмжийн захиалга, гадна цахилгаан угсралт, хашааны ажлуудыг гүйцэтгэх бол 2026 оноос үндсэн барилга угсралтын ажил эрчимжиж, 2027 оны сүүлээр улсын комисст хүлээлгэн өгнө. Цаашид 20 мянган м.куб ахуйн бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг барихаар төлөвлөж буй.

УИХ-аас 2024 оны зургаадугаар сарын 5-ны өдөр “Хүннү хотын эрх зүйн байдлын тухай” хууль болон “Хот байгуулах тухай” тогтоолыг баталж, хотын эдэлбэр газрыг 31501.3 га байхаар тогтоосон юм. Энэхүү дагуул хот нь ирээдүйд нийслэлийн тусгай чиг үүргийг гүйцэтгэх, орон зайн оновчтой төлөвлөлт бүхий хот байна. Тус хотод 150 мянган хүн оршин сууж, 80 мянган ажлын байр шинээр бий болно гэж тооцоолжээ. Мөн их, дээд сургууль, оюутны хотхон, төр захиргааны болон тээвэр логистикийн нэгдсэн цогцолбор байгуулж, тус хотыг эдийн засгийн чөлөөт бүс байхаар төлөвлөж байна.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05
Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах арга хэмжээг зохион байгуулж байна
Нийгэм

Нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс мал гаргах арга хэмжээг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?