Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө

2025/11/11
Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс угаарын хийн мэдрэгчээ унтраасан өрхүүдэд тогтмол асаалттай байлгахыг зөвлөлөө
Share on FacebookShare on Twitter

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн инженерүүд угаарын хийн мэдрэгчийн ажиллагаанд хяналт шалгалт хийж, айл өрхүүдэд төхөөрөмжөө тогтмол асаалттай байлгах талаар зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллав. Шалгалтын явцад зарим айл өрх угаарын хийн мэдрэгчээ гадаа дулаахан байгаа учир түр унтраасан, галлагаа хийхдээ асаадаг, чимээ ихтэй байдаг зэрэг шалтгаанаар унтраасан байсан нь илэрсэн байна. Угаар мэдрэгч унтраалттай байгаа нь Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хяналтын нэгдсэн системд ил тод харагддаг тул иргэдийг төхөөрөмжөө байнга асаалттай байлгахыг анхаарууллаа.

Тус мэдрэгч нь үйлдвэрийн баталгаатайгаар таван жил, тасралтгүй ашиглах нөхцөлд гурван жил хэвийн ажиллагаатай байдаг бөгөөд шинэчлэгдсэн загвар нь ашиглахад хялбар, найдвартай байдлаараа онцлог юм. Мөн шалгалтын явцад инженерүүд унтраасан мэдрэгчүүдийг асааж, ажиллагааг нь шалган, дахин холбож өгөв. Угаарын хий илрэх үед төхөөрөмж тодорхой хугацаанд дуугарч, агаар сэлгэхэд автоматаар унтардаг байна. Хэрэв удаан дуугарвал угаар бүрэн арилаагүй гэсэн дохио болдог гэв.

Иргэдийн зүгээс өмнө нь ашиглаж байсан угаарын хийн мэдрэгчийн зай хурдан дуусдаг, цахилгаанд залгадаг нь төвөгтэй байсан бол шинэчилсэн загвар өмнөх шигээ хүндрэлгүй болсон талаар хэллээ. Түүнчлэн инженерүүд угаарын хийн мэдрэгчийн ажиллагааг туршиж, цаас шатааж мэдрэгчийн дохиоллыг ажиллуулав. Энэ үед Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс тухайн айлтай холбогдон агаар сэлгэх, гэрт байгаа хүмүүсийг гадаа гаргах, мөн мэдрэгчийг тогтмол асаалттай байлгах талаар дахин зөвлөгөө өгсөн юм.

Танд санал болгож буй

Элчин сайд М.Игавахара “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа
Нийгэм

Элчин сайд М.Игавахара “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

2026/10/21
Ирэх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

2026/10/21
Цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна
Нийгэм

Цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна

2026/10/21

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?