Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

2025/11/12
Нийслэлийн ЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан болон Монголын оюун ухааны академи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
Share on FacebookShare on Twitter

НЗДТГ, НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын оюун ухааны академи хамтран ЕБС-ийн сурагчдын анхаарал төвлөрөл, бүтээлч чадварыг дэмжих “Цахим донтолтоос урьдчилан сэргийлж, сурагчдын оюуны хөгжлийг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь талууд хооронд харилцан ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлж, хүүхдийн суралцах чадварыг сайжруулах, амжилттай туршлагыг өргөжүүлэх боломжийг судлахад оршиж буй.
Энэхүү санамж бичгийг Монгол Улс 1990 оны нэгдүгээр сарын 26-нд соёрхон баталсан бөгөөд Хүүхдийн эрхийн тухай конвенцийн үзэл баримтлалд тулгуурлан хэрэгжүүлнэ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Дэлхийн иргэнийг бий болгох зорилгоор гурван байгууллага хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурж байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас төсөл хэрэгжүүлэх 10 сургуулийг санал болгосон. Эдгээр сургуульд арванхоёрдугаар сарын 1-нээс ирэх оны зургаадугаар сарын 1-нийг хүртэл долоон сарын хугацаанд төсөл хэрэгжүүлнэ. Төсөл амжилттай хэрэгжиж, НҮБ-ын Хүүхдийн сангаас үргэлжлүүлэх нь зүйтэй гэж дүгнэвэл нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 178 сургуульд тус төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ” гэлээ.
Санамж бичгийн хүрээнд:

  • “Оюуны спортын хөтөлбөр”-ийг Улаанбаатар хотын сонгогдсон 10 сургуульд туршин хэрэгжүүлэх;
  • Сурагчдад оюуны спортын үндсэн техник, ур чадварын сургалт зохион байгуулах;
  • Хөтөлбөрийн хэрэгжилтэд шаардлагатай материал, хэрэглэгдэхүүн (спортын өрөлтийн аяга, дэвсгэр, таймер, дэлгэц, гарын авлага гэх мэт)-ийг хангах;
  • Хөтөлбөрт оролцож буй сургууль бүрээс 3 багш болон дасгалжуулагчийг сурган мэргэшүүлж, эрх олгох;
  • 2026 оны тавдугаар сард оролцогч сургуулиуд хооронд “Оюуны спортын аварга шалгаруулах тэмцээн” зохион байгуулах;
  • Хөтөлбөр хэрэгжих хугацаанд сурагчдын төвлөрөл, зан төлөвийн өөрчлөлт, цахим хэрэглээ зэрэг үзүүлэлтэд суурилсан судалгаа, үнэлгээ хийх;
  • Хөтөлбөрийн хэрэгжилтийг тогтмол дүгнэж, үр дүнтэй туршлагыг нийслэлийн сургуулиудад түгээнэ.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?