Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Улаанбаатар трам” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

2025/11/13
“Улаанбаатар трам” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн чанар хүртээмжийг сайжруулахаар Улаанбаатар хотод олон төрөлт нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд Зунжин худалдааны төвийг хотын төвтэй, Яармагийг хотын төвтэй холбох “Улаанбаатар Трам” төслийг хэрэгжүүлнэ. Уг төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд бүрэн шинжилгээ хийж байна. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн 22.4-р заалтын дагуу 2025.09.29-нөөс 2025.10.29-ний өдрүүдэд “Улаанбаатар Трам” төслийн талаар зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийн оролцоог судлах зорилгоор олон нийтэд саналын урилга хүргэсэн. Энэ хугацаанд хувийн хэвшлийн оролцогчдоос 4 санал ирүүлээд байгаа юм.

Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь улсад болон татвар төлөгчдөд ямар үнэ цэнэ, үр ашиг авчрах эсэхийг бүрэн шинжилгээгээр баталгаажуулдаг. Тодруулбал, хувийн хэвшлийн хөрөнгө, шинэ технологи, чадварлаг менежментийг ашиглан төслийг илүү хурдан, чанартай хэрэгжүүлэх боломжийг тооцдог. Цаашид, “Улаанбаатар Трам” төслийн бүрэн шинжилгээний дүнд сонгон шалгаруулалтыг албан ёсоор зарлах юм. “Улаанбаатар Трам” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх нь нийтийн тээврийн шинэ шийдлийг богино хугацаанд, чанартай, үр ашигтайгаар нэвтрүүлэх стратегийн оновчтой хэлбэр юм.

Танд санал болгож буй

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Нийгэм

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026/03/11
Усны үйлчилгээний нэгдсэн лавлах утас 24/7 цагаар ажиллаж байна
Нийгэм

Усны үйлчилгээний нэгдсэн лавлах утас 24/7 цагаар ажиллаж байна

2026/03/11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина
Нийгэм

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

2026/03/11

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?