Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалтад НОБГ хамтран ажиллаж байна

2025/11/14
Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, 2026 оны арваннэгдүгээр сард зорчигчдоо тээвэрлэнэ
Share on FacebookShare on Twitter

Нийтийн тээврийн үйлчилгээний төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Яармагаас Хархорины Өнөр хороолол чиглэлд баригдаж буй Дүүжин замын тээврийн төсөл нь 4.2 км-ийн урттай, хоёр зогсоолтой, 7.5-46 метрийн өндөр, нийт 19 тулгуур баганатай байх юм. Оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд 22 км цагийн хурдтайгаар зорчигчдыг 11 минутад хүргэнэ.

Тээврийн үйл ажиллагааг аюулгүй системээр бүрэн хангах хүрээнд дэлхийд тэргүүлэгч “Пома групп”-ээс эд ангиудыг 100 хувь нийлүүлж, угсралтыг Франц инженерүүд ахлан гүйцэтгэж буй. Төслийн бүтээн байгуулалтын үе шатуудад Онцгой байдлын ерөнхий газар болон Нийслэлийн Аврах 105 дугаар ангитай тогтмол хамтран ажиллаж, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, сургалт, зөвлөмжийг тогтмол авч хэрэгжүүлж байна. Тулгуур баганын суурь суулгах, ган татлага татах, өргөлт угсралтын ажиллагаа зэрэг өндөр эрсдэлтэй үе шатуудад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хяналтыг НОБГ-аас байнгын горимоор хэрэгжүүлж, хамтарсан үнэлгээ хийж байна. “Пома групп”, ОБЕГ болон төслийн ашиглалтын байгууллагатай хамтран зорчигчийн аюулгүй ажиллагааны тусгай сургалт, гэнэтийн ослын үед авах арга хэмжээний дадлага сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Барилга угсралтын ажил бүрэн дууссаны дараа гурван сарын хугацаанд системийн туршилт, тохируулга, зүгшрүүлэлтийн ажлыг гүйцэтгэх юм. Энэ хугацаанд зорчигч тээвэрлэхгүй бөгөөд ачааллын туршилтыг ус болон шуудайтай элс ашиглан, кабин бүрийн багтаамжид дүйцэх 750 кг жингээр шат дараатай хийж гүйцэтгэнэ. Нэг кабинд 10 зорчигч багтах хүчин чадалтай бөгөөд туршилтын үр дүнгээр системийн найдвартай ажиллагаа, цахилгаан, механик, хяналтын дэд системүүдийн уялдааг бүрэн шалгах юм. Систем нь цахилгаан тасарсан тохиолдолд зогсолтгүй ажиллах автомат нөөц генератороор тоноглогдсон. Энэхүү цахилгаан хангамжийн давхар хамгаалалт нь зорчигчдыг буулгах горимыг аюулгүй гүйцэтгэх боломжийг бүрдүүлдэг бөгөөд аливаа саатал, хүндрэл үүсэхээс урьдчилан сэргийлнэ.

Түүнчлэн “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ байгуулж, дүрэм батлах тухай НИТХ-ын 25/91 дугаартай тогтоол 2025 оны долоодугаар сарын 08-ны өдөр гарсан. Үүнтэй холбоотойгоор 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Улаанбаатар кабель кар” ОНӨТҮГ-ын бүтцийн зохион байгуулалт, орон тоог батлах тухай НЗД-ын А/1490 дугаартай захирамж гарсан. Тус байгууллага дүүжин замын тээврийн ашиглалт, засвар үйлчилгээ, системийн хяналтыг хариуцан ажиллах юм.

Тус төсөл ашиглалтад орсноор ямар хууль, стандартаар зохицуулах тухайд, Монгол Улсын хэмжээнд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 413 дугаар тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Зорчигчийн ган татлагат дүүжин болон чирэх замыг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг мөрддөг. Мөн Нийслэл Улаанбаатар хотод дүүжин замын тээврийг нэвтрүүлэхтэй холбоотойгоор Европын Холбооны “Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага” бүхий 15 багц стандартыг 2023, 2024 онд MNS болгон нутагшуулан батлуулсан. Түүнчлэн Их багтаамжийн нийтийн тээврийн хуулийн төслийн хүрээнд Дүүжин замын тээврийн системийн хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгохоор ажиллаж байна. Европын улс орнуудад дүүжин замын тээврийн системд тусгайлан зориулсан хууль эрхзүйн орчин байдаггүй бөгөөд дээрх “Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага”-ын стандартыг мөрддөг аж.

Танд санал болгож буй

Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа
Нийгэм

Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа

2025/11/14
Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын барилгын ажил 89.39 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын барилгын ажил 89.39 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/14
Улсын Ерөнхий Прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамтарсан сургалт боллоо
Нийгэм

Улсын Ерөнхий Прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамтарсан сургалт боллоо

2025/11/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?