Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын барилгын ажил 89.39 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/14
Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын барилгын ажил 89.39 хувийн гүйцэтгэлтэй байна
Share on FacebookShare on Twitter

Улаанбаатар хотод хүн тээвэр болон транзит, нүүрс, эрчим хүч зэрэг дөрвөн төрлийн тээврээс бусад аюултай болон импортын ачаа барааг нэвтрүүлэхгүйгээр Хөшигийн хөндий, Оргоч уул дахь терминалаас түгээх дэд бүтцийг бий болгохоор Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 3 дугаар зэрэглэлийн төмөр замыг барих бөгөөд нийт 102.5 км урт, 1520 мм царигтай, гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй, 2.5 км урт гүүрэн байгууламжтай юм.

Төслийн барилга угсралтын ажлыг хоёр үе шаттайгаар гүйцэтгэхээр төлөвлөсөн. Нэгдүгээр үе шатанд УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэл 87.85 км, хоёрдугаар шатанд 14.65 км төмөр замын бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн.

Нэгдүгээр үе шат буюу УБТЗ ХНН-ийн Багахангай өртөөнөөс Хөшигийн өртөө хүртэлх төмөр замын дээд, доод бүтцийн барилга угсралтыг ажил төлөвлөгөөний дагуу 89.39 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тодруулбал, ухмал байгуулах ажил 94.96 хувь, далан байгуулах ажил 96.34 хувьтай байгаа аж. Түүнчлэн төслийн хүрээнд 652 метр урт дам нуруут гүүрийг барих бөгөөд дам нуруу болон ригелийн ажил бүрэн дууссан. Гүүрийн барилга угсралтын ажил 91.6 хувьтай үргэлжилж байна. Төслийн барилга угсралтын ажлыг ирэх оны 4-р улиралд багтаан бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Нийслэлд төмөр зам, авто зам огтлолцдог 14 гарам байгаа бөгөөд нэг галт тэрэг өнгөрөхөд дунджаар 4 минутын турш авто замын хөдөлгөөн хаагддаг. Үүнийг хоногоор тооцвол нийт 144 минут буюу хоёр цаг гаруй хугацаанд авто замын урсгал зогсдог тооцоолол бий. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Улаанбаатар, Толгойт, Амгалан өртөөдөд жилдээ дунджаар 190 мянган вагон, 50 мянган чингэлэг дотоодын болон импортын ачаа бууж, нийслэлийн төвийн 10 терминалд 300 гаруй салаа замаар дамжин түгээгддэг.

Эдгээр ачааны урсгал бүгд хотын төвөөр дамжин өнгөрч буй нь дэд бүтцийн ачааллыг нэмэгдүүлж, авто замын хөдөлгөөний саатлыг улам хүндрүүлж байгаа юм. Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын төсөл хэрэгжсэнээр аюултай ачааны хөдөлгөөнийг төвөөс гаргаж, дагуул хотуудын хөгжил, бүс нутгийн эдийн засгийн идэвхжилийг дэмжих замаар хотын замын хөдөлгөөний дундаж хурдыг 4 хувиар нэмэгдүүлэх урьдчилсан тооцоолол гарсан.

Дашрамд дурдахад, төслийн барилга угсралтын шатанд үндэсний компаниудыг гүйцэтгэгчээр ажиллуулж байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын 30 хувийг дотоодын барилга угсралтын ажилд зарцуулагдаж байна.

Танд санал болгож буй

Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа
Нийгэм

Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа

2025/11/14
Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, 2026 оны арваннэгдүгээр сард зорчигчдоо тээвэрлэнэ
Нийгэм

Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалтад НОБГ хамтран ажиллаж байна

2025/11/14
Улсын Ерөнхий Прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамтарсан сургалт боллоо
Нийгэм

Улсын Ерөнхий Прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамтарсан сургалт боллоо

2025/11/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?