Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа

2025/11/14
Нийслэлд 12 чиглэлийн 20600 гаруй байгууллагын ажилтны урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжууллаа
Share on FacebookShare on Twitter

Худалдаа, үйлчилгээний ажилтнуудын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний цагаан дэвтрийг цахимжууллаа. Ингэснээр шинжилгээнийхээ хариуг И-Монголиа системээр авах, үзлэгийн түүхээ гар утаснаасаа харах, цаасан дэвтрээ гээсэн тохиолдолд дахин авах шаардлагагүй зэрэг олон давуу талтай болж байгаа юм. Энэ талаар НЭМГ-ын дарга Б.Батцоож мэдээлэл өглөө.

Тэрбээр “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд цахимжуулах ажил чухал. Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/145 дугаар тушаалаар нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, зочид буудал, боловсрол, эрүүл мэндийн байгууллага гэсэн 12 чиглэлд нийт 20600 гаруй байгууллагын 135-150 мянга орчим ажилтан, албан хаагч жилд 1-2 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг. Эдгээр хүмүүсийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр цахим болсноор иргэдэд хүртээмжтэй үйлчлэх, эмнэлгийн байгууллагын ачааллыг бууруулах, хуурамч шинжилгээний хариу бүрдүүлэхгүй байх, статистик мэдээллүүд илүү бодит болж, бодлогын хэмжээнд эергээр нөлөөлнө. Цаашид мөн төрийн бусад үйлчилгээг цахимжуулахад туршлага болж байна” гэдгийг онцоллоо.

Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, төрийн байгууллагын ачааллыг бууруулах ажлын хүрээнд эрүүл мэндийн байгууллагаас олгодог урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Эрүүл мэндийн хөгжлийн төв, И-Монголиа системтэй хамтран цахимжуулжээ.

Уг урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтэр /иргэдийн нэрлэж заншсанаар “Цагаан дэвтэр”/-ийг цахимжуулснаар иргэд, аж, ахуйн нэгжид дараах эерэг үр дүн гарна.

  • Иргэд тухайн шинжилгээний хариу гарсан даруйд И-Монголиа системээр шинжилгээний хариу, дүгнэлтээ авна. Ингэснээр биечлэн очиж хариу, дүгнэлтээ авах шаардлагагүй болж цаг хугацааны болон санхүүгийн хэмнэлт гарна.
  • Иргэд өөрийн үзлэг, шинжилгээний түүхээ гар утас, компьютероос хялбар харах боломжтой.
  • Цаасан дэвтэр алдагдах, гэмтэх зэрэг эрсдэл байхгүй болно.
  • Хоолны хордлого, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Төрийн байгууллагад дараах эерэг үр дүн гарна.

  • Цагаан дэвтрийн үзлэг, шинжилгээний гараар бичилт хийх үйл ажиллагаа байхгүй болж, бүртгэл, тайлан цахимаар гарч цаг хугацаа хэмнэн эмч, эмнэлгийн ажилчдын ажлыг хөнгөвчилнө.
  • Эмч өмнөх үзлэгийн хариу, эрсдэлийг харьцуулан эрт оношлох, зөвлөгөө өгөхөд дөхөм болно.
  • Үзлэг шинжилгээний хариу, дүгнэлтээ авах гэсэн иргэдийн давтан ирэлт байхгүй болж эмнэлгийн үзлэгийн ачаалал буурна.
  • Цахим мэдээллийн нэгдсэн сангаар дамжуулан урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалт, өвчлөлийн түвшин, нас хүйсийн бүтэц зэрэг үзүүлэлтүүдийг шууд гаргах боломжтой.
  • Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын ажилчид урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан эсэх, эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа байдалд улсын байцаагч хяналт тавина.

Цаашид жолоочийн, ажилд орох ажилтны, гэрлэх хосын болон галт зэвсэг эзэмших иргэдийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээг цахимжуулахыг зорьж буй аж. Цахимжуулах ажлын үр дүнд улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх үзлэгийн бодит мэдээлэлд тулгуурласан эрүүл мэндийн бодлого боловсруулах суурь нөхцөлийг бүрдүүлэх юм.

Танд санал болгож буй

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын барилгын ажил 89.39 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр замын барилгын ажил 89.39 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/14
Х.Нямбаатар: Энэ өвөл дүүжин замын тээврийн ажил зогсохгүй үргэлжилж, 2026 оны арваннэгдүгээр сард зорчигчдоо тээвэрлэнэ
Нийгэм

Дүүжин замын тээврийн төслийн бүтээн байгуулалтад НОБГ хамтран ажиллаж байна

2025/11/14
Улсын Ерөнхий Прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамтарсан сургалт боллоо
Нийгэм

Улсын Ерөнхий Прокурорын газар, Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамтарсан сургалт боллоо

2025/11/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?