Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нийслэлийн есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум боллоо

2025/11/18
Нийслэлийн есөн дүүргийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн форум боллоо
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-аас “SME Forum-2025” хэлэлцүүлгийг энэ сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Энэ үеэр жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт шаардлагатай хууль, эрх зүйн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийг дэмжих бодлогын чиглэлүүдийг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр оролцогчид санал солилцлоо. Тус форумд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, нийслэлийн Засаг даргын Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх О.Оргил, НЖДҮҮДТ НӨҮГ-ын дарга Д.Ундармаа, Гэр бүл, хөгжил, нийгмийн хамгааллын яамны газрын ахлах шинжээч Г.Наранбаяр болон МХАҮТ, Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгчид, нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ-ийн төвийн удирдлага, албан хаагчид, ЖДҮ эрхлэгчдийн төлөөлөл зэрэг 120 орчим хүн оролцсон юм.

Форум гурван хэсэгтэй зохион байгуулагдав.

Нэгдүгээр хэсэгт НЖДҮҮДТ болон нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын 2025 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцууллаа.

Хоёрдугаар хэсэгт нийслэлийн есөн дүүргийн ЖДҮ эрхлэгчид төрийн байгууллагын төлөөлөлтэй санал хүсэлтээ солилцож, хэрэгцээ, тулгамдсан асуудлынхаа талаар асуулт асууж, мэргэжлийн зөвлөгөө авсан.

Гуравдугаар хэсэгт Монгол–Америкийн бизнес эрхлэгчдийн Очир төв ЖДҮ эрхлэгчдэд АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох боломж, шаардлагатай алхмуудын талаар мэдээлэл өгч, мөн Худалдаа хөгжлийн банкнаас ЖДҮ-ийн зээл болон бусад дэмжлэгийн талаарх танилцуулга хийв.

Форумын үр дүнд ЖДҮ эрхлэгчдээс гарсан санал хүсэлтийг бодлогын түвшинд тусган, ирэх оны ажлын төлөвлөгөөнд багтаахаар болов.

Танд санал болгож буй

Улаанбаатар хотын баруун эх үүсвэр буюу, “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр” нээлтээ хийлээ
Нийгэм

Улаанбаатар хотын баруун эх үүсвэр буюу, “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр” нээлтээ хийлээ

2026/05/19
ЭТТ: Байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд уурхайчид хаврын мод тарих ажилд нэгдлээ
Нийгэм

ЭТТ: Байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд уурхайчид хаврын мод тарих ажилд нэгдлээ

2026/05/19
2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв
Нийгэм

2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв

2026/05/19

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?