Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ОБЕГ: “Сонсогчийн алдар” гардан тулааны олон улсын тэмцээнд 12 алба хаагч оролцож байна

2025/11/19
ОБЕГ: “Сонсогчийн алдар” гардан тулааны олон улсын тэмцээнд 12 алба хаагч оролцож байна
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Сонсогчийн алдар” гардан тулааны олон улсын тэмцээнд Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн 12 алба хаагч оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх нээлтийн арга хэмжээнд оролцож, хэлсэн үгэндээ “Сонсогчийн алдар тэмцээн, нээлттэй өдөрлөг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж байгаа “Эрүүл монгол хүн”, “Эх оронч Монгол” үндэсний хөдөлгөөн, үндэсний сөрөн тэсвэрлэх стратегитай уялдаж, залуу хойч үеэ төрт ёс, өв соёл, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэдэг эрүүл чийрэг, ёс суртахуун, сэтгэл зүйн зөв төлөвшилтэй болгон хөгжүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааны нэг хэсэг болж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.  Цаашид хүүхэд, залууст зөв төлөвшил, сэтгэл зүй, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох зорилгоор гардан тулаан, өөрийгөө хамгаалах урлагийн нэмэлт хөтөлбөрийг бүх шатны боловсролын байгууллагын биеийн тамирын хичээлийн агуулгад тусган хэрэгжүүлэх талаар тулааны спортын холбоо, мэргэжлийн клубуудын дэвшүүлсэн санаачилгыг дэмжин ажиллах болно” гэлээ.

Энэ сарын 18-19-ний өдрүүдэд болж байгаа тус тэмцээнд Монгол, БНХАУ, БНСВУ,  Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Узбекстан Улсын 40 багийн 300 гаруй тамирчин оролцож,  гардан тулаан, өөрийгөө хамгаалах гэсэн хоёр төрлөөр өрсөлдөж байна.

“Сонсогчийн алдар” тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдыг “тулаан” болон “өөрийгөө хамгаалах” төрөлд хувийн болон багийн амжилтаар тус бүр байр эзлүүлж, урамшуулахын зэрэгцээ төрөл тус бүрд тэргүүлсэн нэг тамирчинд “Улаан брет малгай” олгох юм.

Мөн “Шилэгдмэл шүүгч”, “Шилдэг дасгалжуулагч” болон тулааны төрөлд “Уран зоригтой тоглогч”, өөрийгөө хамгаалах төрөлд “Шилдэг ур чадвартай тамирчин”-ыг тус тус шалгаруулж, нийлбэр дүнгээр тэргүүлсэн багт “Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом”, мөнгөн шагналаар шагнана.

Танд санал болгож буй

Элчин сайд М.Игавахара “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа
Нийгэм

Элчин сайд М.Игавахара “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

2026/10/21
Ирэх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

2026/10/21
Цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна
Нийгэм

Цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна

2026/10/21

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?