Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Сонсогчийн алдар” гардан тулааны олон улсын тэмцээнээс алт, мөнгөн медалийг хүртлээ

2025/11/20
“Сонсогчийн алдар” гардан тулааны олон улсын тэмцээнээс алт, мөнгөн медалийг хүртлээ
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Сонсогчийн алдар” гардан тулааны олон улсын тэмцээнээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид алт, мөнгөн медалийг хүртлээ.

Тодруулбал, тулааны төрөлд эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд О.Есүгэн алтан медаль, 50 кг-ийн жинд Л.Алтанцэцэг мөнгөн медалийн эзэн боллоо.

Тэмцээнд Монгол, БНХАУ, БНСВУ, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Узбекстан Улсын 40 багийн 300 гаруй тамирчин оролцож, “тулаан”, “өөрийгөө хамгаалах” гэсэн хоёр төрлөөр эрэгтэй 55 кг, 60 кг, 65 кг, 70 кг, 75 кг, 80 кг, 85 кг, 90 кг, эмэгтэй 50 кг, 55 кг, 60 кг, 65 кг, 70 кг жингийн ангилалд өрсөлдөж, аваргуудаа шалгарууллаа.

Ташрамд мэдээлэхэд, “Сонсогчийн алдар” тэмцээнийг Ардын багш, боловсрол судлалын ухааны доктор, профессор, Дотоод хэргийн их сургууль, МУБИС-ийн хүндэт профессор, цагдаагийн хурандаа С.Хаянгарваа санаачилж, 1996 оноос төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын албан хаагчид, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогчид, тулааны урлагийн клуб, холбоо, нэгдэл, хувь хүмүүсийн хүрээнд улс, олон улсын хэмжээнд зохион байгуулж ирсэн түүхтэй юм.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?