Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина

2025/11/20
Х.Нямбаатар: 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина
Share on FacebookShare on Twitter

Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүр орчмын зөрчлийг арилгаж, тохижилтын ажлыг хийж буй. Өнөөдрийн байдлаар тохижилтын ажил 90 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа. Тодруулбал, Гурвалжингийн гүүрний орчмын нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүйгээр барилгын материал, элс, хайрга ил задгай худалдаалж, олон жил зогсоол болгон ашиглан тухайн орчинд хөрсний бохирдол ихээр үүссэн. Иймээс Гурвалжингийн гүүр орчмын дээрх зөрчлийг үе шаттай арилгаж, тохижилтын ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Гурвалжингийн гүүрний хажуу налууг эко хавтангаар хучих ажил 90 хувьтай үргэлжилж байна. Харин Гурвалжингийн гүүрийг тохижуулах ажлыг ирэх хавар үргэлжлүүлнэ.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Сүүлийн 30-аад жил Гурвалжингийн гүүр орчимд элс цемент худалдаалж ирсэн. Энэ хэсэгт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан иргэн, ААН-үүдийг Эрчим хүчний гудамжинд нэгдсэн зогсоол гаргаж, шилжүүлсэн. Үргэлжлүүлэн БГД-ээс Гурвалжингийн гүүр орчмыг тохижуулж байна. Улаанбаатар хотын суурьшлын бүс тэлж байгаатай холбогдуулан цаашид нийтийн эзэмшлийн зам талбайд элс хайрга, цемент заруулахгүй. Мөн 2026 онд Гурвалжингийн гүүрэн доогуур 0.6 км авто зам барина. Өөрөөр хэлбэл, Гурвалжингийн гүүрэн доогуур буцаж эргээд БГД-ийн 20 дугаар хороо, Баруун үйлдвэрийн гудамжтай холбогдох юм. Уг авто замыг Эрчим хүчний гудамжны замтай холбоно. Ингэснээр Эрчим хүчний гудамжнаас хотын төв рүү зорчихдоо Хөсөг трейдийн уулзвараар дайрахгүйгээр Гурвалжингийн гүүрэн доогуур эргэж, Дунд голын авто зам руу орох боломжтой болно. Мөн одоо барьж буй Гермесийн нүхэн гарцаар Нарны зам руу орох боломжтой болох юм” гэлээ.

Мөн Гурвалжингийн гүүр орчимд үйл ажиллагаа явуулдаг “STT” төв нь нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй контейнер, павильон барин барилгын материал зардаг. Уг зөрчлийг арилгуулж, явган хүний замыг чөлөөлөхийг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?