Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Туулын хурдны замын түр замын хөрс хуулалтын ажлыг хийж байна

2025/11/20
Туулын хурдны замын түр замын хөрс хуулалтын ажлыг хийж байна
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн зүүн зах буюу Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам төслийн ажил үргэлжилж байна. Туулын хурдны зам нийт зургаан эгнээтэй байх бөгөөд 32 км үргэлжилнэ.

“Туулын хурдны зам” төслийн бэлтгэл ажлын хүрээнд:

  • Бетон узель барих талбайн 2500 ам метрт чулуу, дайрга дэвсэх ажлыг гүйцэтгэж, тэгшилгээ хийсэн бол дам нуруу цутгах суурийн хавтангийн бетон цутгалт наймыг хийгээд байна.
  • Замын ул суурийн туршилтын хэсгийн хөрс хуулалт, нягтруулалт, лабораторийн шинжилгээг дуусгасан бөгөөд 2400 шоо метрт дүүргэлт хийсэн.
  • Төслийн хүрээнд 32 км урттай түр буюу технологийн зам барих бөгөөд одоогоор K15+200–K16+400 хэсгийн замын үндсэн трассын хөрс хуулалтыг хийж байна. Төслийн талбайд 130 гаруй инженер, техникийн мэргэжилтнүүд 50 орчим машин механизмтай ажиллаж байна.

Түр байгууламжууд бүрэн ашиглалтад орсноор өвлийн улиралд гүүрэн байгууламжийн дам нуруу цутгах ажлыг тасралтгүй явуулж, ирэх оны гуравдугаар сараас үндсэн барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд буй.

Төслийн хүрээнд нийт 9.8 км урт гүүрэн байгууламж барих бөгөөд хамгийн урт нь Яармагийн гүүрнээс Маршалын гүүр, Цэцэрлэгт хүрээлэнгийн урдуур үргэлжлэх 7.2 км урт гүүр байна. Гүүрийн өндөр 14–21 метрийн хооронд хэлбэлзэх бөгөөд Яармагийн гүүр давах хэсэгт 65 метр орчим урт ган дам нурууг суурилуулах инженерийн онцгой шийдэл тусгагджээ.

Хурдны зам ашиглалтад орсноор ачаа тээврийн урсгал төвийн гудамжаар дайрах шаардлагагүй болж, орон сууцны бүсийн агаар, дуу чимээний бохирдол буурна. Ингэснээр хотын иргэд аюулгүй, тайван орчинд амьдрах нөхцөл бүрдэж, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл, аялал жуулчлалын хөгжилд шинэ боломж нээгдэн, эдийн засгийн эргэлт нэмэгдэх бөгөөд урьдчилсан тооцооллоор хөдөлгөөний дундаж хурд 13.5 хувиар өснө.

Туулын хурдны зам Баянзүрхийн товчооноос эхлэн Дархан, Эмээлтийн замын уулзварт хүрэх бөгөөд Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол, Баянзүрх дүүргийн нийт 15 хорооны нутаг дэвсгэрийг хамрах юм. Улаанбаатар–Налайх чиглэлийн авто замаас Баруун аймгийн чиглэл рүү салаалах аюулгүйн тойрог хүртэлх зургаан эгнээ бүхий хурдны замыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж, гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” ажиллаж байна.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?