Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Цахим залилангийн гэмт хэргийг бууруулах нэгдсэн арга хэмжээ эхэллээ

2025/11/20
Цахим залилангийн гэмт хэргийг бууруулах нэгдсэн арга хэмжээ эхэллээ
Share on FacebookShare on Twitter

Санхүүгийн зохицуулах хороо нь иргэд, олон нийтэд санхүүгийн боловсрол олгох, мэдлэг мэдээлэл түгээх чиг үүргийнхээ хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, санхүүгийн салбарын 11 мэргэжлийн холбоотой хамтран цахим залилангийн гэмт хэргийг бууруулах, иргэдийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх нэгдсэн арга хэмжээ “Хашир бай” аяныг улсын хэмжээнд эхлүүллээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд цахим болон санхүүгийн залилангийн тоог 2030 он гэхэд 3 дахин бууруулах, иргэд олон нийтийн хуурамч мэдээллийг таних чадварыг 20 хувиар нэмэгдүүлэх зорилготой. Ингэхдээ цахим орчин дахь санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх сургалт, мэдээллийн тогтолцоог үе шаттайгаар бүрдүүлэх, үүрэн холбооны операторуудтай хамтран сэжигтэй линк, дуудлагыг автоматаар хаах зэрэг кибер аюулгүй байдлын нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлэх юм. Мөн иргэдийн санхүүгийн мэдлэгийг нэмэгдүүлэх сургалт, олон нийтийн зөвлөмж, сэрэмжлүүлгийг улсын хэмжээнд тогтмол зохион байгуулна.  

Энэ оны эхний 10 сарын байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн нийт 41,844 гэмт хэргийн 14,694 буюу 35.1 хувь нь залилах гэмт хэрэг эзэлж байна. Үүнээс цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг нь 10,637 бөгөөд үүний 85.3 хувь нь санхүүгийн залилах гэмт хэрэг бөгөөд нийт 19.1 тэрбум төгрөгийн хохирол учиржээ. Цахим орчинд  үйлдэж буй гэмт хэргийн дийлэнх нь фэйсбүүк хаяг ашиглаж мөнгө шилжүүлэхийг хүссэн, телеграмаар даалгавар биелүүлж ашиг олохыг амлах, зээлийн эрх нэмэгдүүлэх нэрээр мэдээлэл авах зэрэг хэлбэр эзэлдэг.  

Танд санал болгож буй

Намрын ургацаас стратегийн нөөц бүрдүүлэх хүнсний улаанбуудайн биржийн арилжаа эхэллээ
Нийгэм

Намрын ургацаас стратегийн нөөц бүрдүүлэх хүнсний улаанбуудайн биржийн арилжаа эхэллээ

2026/09/04
Нийслэл болон 21 аймгийн төвийн агаарын чанарыг автоматаар хянана
Нийгэм

Нийслэл болон 21 аймгийн төвийн агаарын чанарыг автоматаар хянана

2026/09/04
Евроазийн худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ
Нийгэм

Евроазийн худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ

2026/09/04

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?