Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт боллоо

2025/11/24
Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт боллоо
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасны дагуу нийслэлийн 2026 оны төсвийн төслийг Нийслэл дэх Төрийн аудитын газарт хуулийн хугацаанд өргөн мэдүүлсэн. Энэ хүрээнд Нийслэл дэх Төрийн аудитын газар төсвийн төсөлд дүгнэлт өгөх аудитын нээлтээ хийлээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Гантулга нар төсвийн төслийн үндсэн бодлого, чиглэл болон гол үзүүлэлтүүдийг танилцуулсан юм.

Тодруулбал, төсвийн төсөлд
•Суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг
•Суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг
•Улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 263.7 тэрбум төгрөг буюу  нийт төлөвлөсөн орлогыг 4,637.5 тэрбум төгрөг байхаар тусгасан.

Төсвийн бодлогод Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бүсчилсэн хөгжил, хүний хөгжил, эдийн засгийн хөгжил, ногоон хөгжил, засаглалын бодлого гэсэн таван үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм.
Мөн 2026 онд нийслэлээс томоохон бүтээн байгуулалтын төслүүд болох Туулын хурдны зам, “Сэлбэ 20 минутын хот” орон сууцны иж бүрэн цогцолбор, инженерийн дэд бүтэц, авто зам, боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламж зэрэг ээлтэй орчин бүрдүүлэх төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан онцлогтой.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?