Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ

2025/11/24
“Сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдын “Сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах тэмцээн”-ээс Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртлээ.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн +120 кг-ийн жинд “Аврагч” биеийн тамир техник хорооны  тамирчин, дэд ахлагч Б.Бат-Эрдэнэ, -105 кг-ийн жинд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн салааны захирагчийн туслах, ахлах ахлагч Б.Даваасүрэн нар мөнгө,  -66 кг-ийн жинд Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын аврагч-нохой хөтлөгч, ахлах ахлагч Б.Хатанбаатар хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 69 кг-ийн төрөлд “Аврагч” биеийн тамир техник хорооны тамирчин, ахлагч Г.Ануужин хүрэл медалийн эзэн болсон юм.

Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 15 байгууллагын 190 гаруй тамирчин 22 жинд өрсөлдөж, аваргуудаа шалгаруулсан байна. Ташрамд мэдээлэхэд, Жил бүр уламжлал болгон зохиогддог тус тэмцээнийг ирэх жил Онцгой байдлын ерөнхий газар хариуцан зохион байгуулах юм.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?