Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Зудын эрсдэлийг эрт илрүүлэх чадавхыг бэхжүүлж, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг онцлов

2025/11/25
Зудын эрсдэлийг эрт илрүүлэх чадавхыг бэхжүүлж, санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг онцлов
Share on FacebookShare on Twitter

Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, АДАПТ төслийн нэгжээс Цаг уур, орчны шинжилгээний газар, Монголын Үндэсний Давхар Даатгал ХК-тай хамтран “Зудын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ, санхүүжилтийг шийдвэрлэх арга зам ” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч хадагтай Лин Цао нар оролцож, үг хэллээ

Хурандаа Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “МУЗН-ээс цаг уурын мэдээлэлд суурилсан санхүүжилтийн (Forecast-based financing) механизмыг хэрэгжүүлж эхэлсэн нь эрсдэлийг урьдчилан тооцож, хүндрэхээс өмнө  малчдад шаардлагатай дэмжлэгийг цаг тухайд нь хүргэж урьдчилан хамгаалах тогтолцоонд тодорхой хувь нэмэр болж байна. Энэхүү  улсын болон дотоодын туршлага нь зудын давтамж, эрчим нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд төрийн байгууллагууд бодлого, төлөвлөлтдөө тусгаж, салбар хоорондын уялдаа холбоо дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх шаардлагатай  байна. Тиймээс зудын эрсдэлийг эрт илрүүлэх чадавхыг улам бэхжүүлэх, төрийн байгууллагууд болон олон улсын байгууллага хоорондын мэдээлэл солилцоо, уялдаа холбооны урсгалыг сайжруулах, улмаар даатгалын механизм болон эрт санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогыг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд энэ удаагийн хэлэлцүүлэг хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хэлэлцүүлэгт БОНХЯ, СЯ, ХХААХҮЯ, ОБЕГ, ЦУОШГ, МЭГ, олон улсын донор байгууллагууд, элчин сайдын яамдын төлөөлөл, хувийн хэвшлийн болон даатгалын салбарын төлөөлөл биечлэн, 21 аймгийн Онцгой комиссын гишүүд, малчдын төлөөлөл цахимаар оролцсон юм.

Энэ үеэр ХХААХҮЯ-аас “Сүүлийн жилүүдийн зудын нөхцөл байдал, нөлөөлөл”, УЦУОСМХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, др.Д.Гомболүүдэв “2025-2026 оны өвлийн цаг уурын төлөв ба зудын нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ”, Монголын үндэсний Давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхлант “Нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээг үндэсний давхар даатгалын системд ашиглах нь”  сэдвээр илтгэл хэлэлцүүлж, оролцогчид мэдээллийн урсгал дата мониторинг, малчид өрхийн түвшинд мэдээлэл хүргэх талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?