Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна

2025/11/25
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
Share on FacebookShare on Twitter

Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг шинэ шатанд гаргах “Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх” төслийг 2025-2028 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү төсөл нь хогийг булшлах, байгаль орчинд сөрөг нөлөөтэй технологийг үе шаттай халж, орчин үеийн дэвшилтэт шийдэлд суурилсан хог боловсруулах, эрчим хүч гарган авах цогц системийг нэвтрүүлнэ. Төслийг БНХАУ-ын “Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, эрчим хүчний хэмнэлт, байгаль орчныг хамгаалах хөрөнгө оруулалт” ХХК-тай хамтран, зураг төсөл боловсруулах, барих, санхүүжүүлэх, ашиглах, шилжүүлэх загвараар (DBFOM) хэрэгжүүлэх бөгөөд ашиглалт, засвар үйлчилгээ, удирдлагын бүх ажиллагааг иж бүрэн хариуцах нөхцөлтэй юм. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12-р хороо, Морингийн давааны 10 га газарт барихаар төлөвлөсөн энэхүү үйлдвэр нь өдөрт 1500 тн хүртэл хог хаягдлыг шатааж, 35 МВт эрчим хүч үйлдвэрлэх бөгөөд энэ нь ойролцоогоор 2333 өрхийг цахилгаанаар хангана. Мөн төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн барих, шүүрүүлт, нэвчилт, бохирдлын хяналтын системийг шинэчлэх зэрэг байгаль орчныг хамгаалах томоохон арга хэмжээнүүдийг багтаажээ.

Төслийн хүрээнд хөрсний болон агаарын бохирдлыг бууруулах инженерийн шийдлүүдийг нэвтрүүлэхээс гадна хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахивар нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтолцоог үе шаттайгаар сайжруулах зорилт тавьжээ. Одоогоор төслийн талбайн газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байгаа бөгөөд нийт 158 нэгж талбараас 101-ийг чөлөөлж, 64 хувийн гүйцэтгэлтэй байна. Газар чөлөөлөлт хийгдэж дууссанаар үйлдвэрийн барилгын ажил эхэлнэ. Төслийн үр дүнд хогноос үүсэх хүлэмжийн хий болон үнэрт бодисын ялгарал буурч, нийт 2333 яндан болон нүхэн жорлонг устгах замаар орчны бохирдлыг бууруулах ач холбогдолтой. Мөн хог булшлах газрыг нөхөн сэргээж, дахин ашиглалтад оруулах нөхцөл бүрдэх юм.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?