Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Урьдчилан сэргийлэх мэдээ, зөвлөмжийг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

2025/11/25
Урьдчилан сэргийлэх мэдээ, зөвлөмжийг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Share on FacebookShare on Twitter

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Ц.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг Архангай аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссын хуралдаанд оролцож, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцан, холбогдох үүрэг чиглэлийг өглөө.

Өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 46.1 хувьд хүрэлцээтэй,  53.9 хувьд хэтэрч гарсан бөгөөд хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 26 хувьд цастай байгаагаас Хашаат, Өгийнуур, Өлзийт, Булган, Эрдэнэмандал сумдын нутгаар 1-5 см цасан бүрхэц тогтсон байна.

Аймгийн хэмжээнд 20.6 мянган толгой мал өвөлжихөөр бөгөөд Чулуут, Тариат, Хашаат, Жаргалант сумын 139 өрхийн 30.5 мянган толгой мал мал отроор өвөлжиж, хаваржих төлөвтэй байна.

Өмнөх онтой харьцуулахад аймаг, сумын нөөцөд 3 дахин  их, малчид 5 дахин их өвс, тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн гэдгийг энэ үеэр танилцууллаа.

Хурандаа Ц.Баярхүү зудын эрсдэлийн үнэлгээ, зудын урьдчилсан төлөв, бэлчээрийн даацын мэдээлэлд үндэслэн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, отроор өвөлжиж, хаваржих иргэдийн тоон судалгааг нарийвчлан гаргаж, төрийн үйлчилгээг тухай бүрт хүргэх ажлыг зохион байгуулах,  иргэд, олон нийтэд зориулсан урьдчилан сэргийлэх мэдээ, зөвлөмжийг шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Танд санал болгож буй

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Нийгэм

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026/03/11
Усны үйлчилгээний нэгдсэн лавлах утас 24/7 цагаар ажиллаж байна
Нийгэм

Усны үйлчилгээний нэгдсэн лавлах утас 24/7 цагаар ажиллаж байна

2026/03/11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина
Нийгэм

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

2026/03/11

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?