Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээнэ Нийтэлсэн огноо: 2025-11-28 11:33

2025/11/28
Х.Нямбаатар: Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээнэ Нийтэлсэн огноо: 2025-11-28 11:33
Share on FacebookShare on Twitter

Туулын хурдны замын нөлөөлөлд өртсөн нэгж талбарыг чөлөөлөх ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд СХД-ийн 32 дугаар хороо, Авто худалдааны цогцолборын урд талд кемп байгуулах байршилд хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа. Тодруулбал, Туулын хурдны зам болон тус замын үерийн байгууламжийн нөлөөлөлд 112 нэгж талбар өртөж буй. Өнөөдрийн байдлаар 9 нэгж талбарыг чөлөөлөөд байгаа юм.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Баянзүрхийн товчооны авто замаас баруун аймгууд руу салдаг аюулгүйн тойрог хүртэл үргэлжлэх Туулын хурдны зам нийт зургаан эгнээ, долоон орц гарцтай 32 км байна. Энэ нь Монгол Улсад огт хийгдэж байгаагүй бүтээн байгуулалт бөгөөд ирэх 3 дугаар сараас бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ. Эхний ээлжид гүүр, хоолой, далангийн ажлыг эхлүүлнэ. Бэлтгэл ажил 90 гаруй хувьтай үргэлжилж байна. Карьер, хайрга, дайргын ажил дууссан. Мөн кемпүүдээ байгуулж, техникүүдээ оруулж ирж байгаа. Он гараад ажиллах хүчнийхэн орж ирнэ. Туулын хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын авто замын түгжрэл хамгийн багадаа 15 хувиар буурна гэдгийг инженерүүд тооцоолсон байгаа. Үүнээс гадна Туулын хурдны замын тодорхой байршилд иргэн ААН-ийн эзэмшиж, ашиглаж байгаа газар үнэ цэнд орно. Туулын хурдны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2027 оны долоодугаар сарын 1-нд нээхээр төлөвлөж байна” гэлээ.

Мөн Нэгдүгээр тойрог замын тендерийг ирэх даваа гарагт нээх товтой ажиллаж байсан ч тендерт оролцогч аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийн дагуу хугацааг сунгахаар болж байна. Тиймээс өнөөдөр үнэлгээний хороо хуралдаж, хугацааг сунгахаар болж байгаа талаар тэрбээр хэлсэн юм.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?