Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Лаг хатааж шатаах үйлдвэр төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бүрэн шинжилгээ хийнэ

2025/11/28
Лаг хатааж шатаах үйлдвэр төсөлд төр, хувийн хэвшлийн түншлэлийн бүрэн шинжилгээ хийнэ
Share on FacebookShare on Twitter

Улаанбаатар хотын хүн амын өсөлт, хотжилтын эрчим, усны хэрэглээ өссөнтэй холбоотойгоор бохир усны хэмжээ нэмэгдэж Төв цэвэрлэх байгууламжаас гарах лаг экологийн эрсдэл дагуулж байна. Тиймээс лагийг байгаль экологи, хотын иргэдэд сөрөг нөлөөгүйгээр хатааж, шатаан устгах замаар эрчим хүч болгон дахин ашиглах цогц шийдлийг “Лаг хатааж шатаах үйлдвэр” төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр болсон. Төслийг 2025-2027 онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд зах зээлийн судалгаа хийх, хувийн хэвшлийн түншлэгчийн хөрөнгө оруулалтыг татах, тандан судлах, хувийн хэвшлийн түншлэгчийг тодорхойлох зорилгоор мэдээлэл, тооцоо, шинжилгээ, судалгаа бүхий төслийн саналыг хүлээн авч дууссан байна. Цаашид Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, журмын дагуу төслийн бүрэн шинжилгээг хийхээр бэлтгэж байна.

Төслийн ТЭЗҮ-ийг мэргэжлийн байгууллага боловсруулж дууссан. Тус үйлдвэрийг хотын төвөөс 12 км зайд төв цэвэрлэх байгууламжийн урд хэсэгт барьж, хоногт дунджаар 238 тонн лаг, нийт 843,200 м.куб хаягдмал нөөцтэй байхаар тооцоолжээ.

Үйлдвэр ашиглалтад орсноор лагийг байгалиар нь хатаах аргыг халж, усгүйжүүлэх технологиор хэмжээг нь багасгаж, тодорхой хэсгийг нь үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээнд ашиглан цэвэрлэгээний үйл ажиллагааны өртгийг бууруулах боломж бүрдэх юм. Ингэснээр байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд тогтвортой менежментийн шийдэл бий болж, лагийн үнэр, хөрс болон усны бохирдлыг бууруулах чухал ач холбогдолтой. Мөн Туул голын эко системийн эрсдэлийг бууруулж, хотын бохир усны менежментийг олон улсын стандартад нийцүүлэх нөхцөл бүрдэх бөгөөд цаашдын хүн ам, үйлдвэрлэл, үйлчилгээний өсөлтийг даах дэд бүтцийн чадавх бүрэн хангагдах урьдчилсан тооцоо гарсан юм.

Танд санал болгож буй

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Нийгэм

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026/03/11
ЭТТ: Тавантолгойн нүүрсний ордын Бортээгийн хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонгон шалгаруулалтын хугацааг 10 хоногоор сунгав
Онцлох мэдээ

ЭТТ: Тавантолгойн нүүрсний ордын Бортээгийн хэсэгт хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонгон шалгаруулалтын хугацааг 10 хоногоор сунгав

2026/03/11
Усны үйлчилгээний нэгдсэн лавлах утас 24/7 цагаар ажиллаж байна
Нийгэм

Усны үйлчилгээний нэгдсэн лавлах утас 24/7 цагаар ажиллаж байна

2026/03/11

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?