Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Гамшгаас хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ

2025/12/01
Гамшгаас хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Япон Улсад хийсэн ажлын айлчлалын хүрээнд Япон Улсын Гамшгийн асуудал эрхэлсэн сайд Ж.Аканэтэй уулзлаа. Энэ үеэр Шадар сайд Х.Ганхуяг Монгол Улс, Япон Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л чиглэлд гүнзгийрэн хөгжиж байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Тэрээр цаашид хамтын ажиллагааг байгалийн гамшиг, онцгой байдлын салбарт бэхжүүлэх, энэ хүрээнд хоёр улсын гамшгаас хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага хооронд хамтын ажиллагааны баримт бичиг байгуулах, Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын чадавхыг бэхжүүлэх, гамшгийн менежмент болон холбогдох бусад чиглэлээр туршлага судлах зэргээр хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийллээ.

Мөн “Гамшиг болон хямралт нөхцөл байдлын үед ашиглах нөөцийн хүнсний бараа, материал хадгалах механикжсан агуулах байгуулах” төсөл болон “Улаанбаатар хотод улсын нөөцийн газрын тосны бүтээгдэхүүний терминал агуулах байгуулах төсөл”-ийн ач холбогдлын талаар танилцуулж, дэмжин ажиллахыг хүссэн юм.

Сайд Ж.Аканэ гамшгийн асуудал нь дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болж байгааг тэмдэглээд энэ чиглэлд Монгол Улстай хоёр талын шугамаар төдийгүй бүс нутаг, олон улсын тавцанд улам бүр ойр нягт хамтран ажиллах нь чухал ач холбогдолтойг онцоллоо.

Талууд цаашид тус салбар дахь бодит хамтын ажиллагаагаа шат ахиулан бэхжүүлж, шинэ агуулгаар баяжуулж ажиллахаа харилцан тохиролцсон юм.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?