Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Томуугийн үед олон хоног өндөр халуурч, маш их ханиалгана

2022/01/11
Томуугийн үед олон хоног өндөр халуурч, маш их ханиалгана
Share on FacebookShare on Twitter

Цар тахлын дөрөв дэх давалгаа томуугийн дэгдэлттэй хавсарч байгааг Эрүүл мэндийн яам, Засгийн газар мэдээлсэн. Учир нь, томуу болон Covid-19-ийн мутацлагдсан хувилбар омикрон нь ижил шинж тэмдэгтэй болохыг эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм. Хэрэв омикроноор хөнгөн өвдсөн бол эмнэлэгт хэвтэх шаардлагагүй бөгөөд гэрийн нөхцөлд эмчилнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Харин томуугаар өвдсөн бол гэрийн нөхцөлд авах арга хэмжээний талаар “Зинт клиник”-ийн хүүхдийн эмч Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр “Томуу нь ханиадаас ялгаатай нь А болон Б хүрээний вирусээс үүсгэгдэнэ. Илрэх шинж тэмдэг нь халуурна, булчин шархирах шинж тэмдэг илэрдэг. Хүүхдүүдийн хувьд ойр ойрхон зайтай маш өндөр халуурдаг.

Энгийн ханиад хоёр, гурван хоног халуурч намддаг бол томуу зургаан хоног үргэлжлэх тохиолдол байдаг. Булчин шархирч өвдөхийг бага насны хүүхдүүд илэрхийлж чаддаггүй учраас хөдөлгөөн нь эрс багасдаг, маш их ёолж ярагладаг. Харин ханиад хүрсэн үед булчин өвдөх нь маш бага.

Мөн томуугийн үед маш их ядарч, маш их ханиана. Мөн ханиах үед шинж тэмдэг илэрдэг. Томуугийн үед хамар битүүрэх нь нийтлэг шинж тэмдэг.

Томуу бол томуу төст өвчнийг харьцуулахад харьцангуй хүнд. Хэрэв хүүхэд хөнгөн өвдсөн бол халуун бууруулах, өвдөлт, ханиалга намдаах эмчилгээг гэртээ хийж болно. Шингэн зүйл ойр ойрхон халуун бүлээнээр уулгах хэрэгтэй.

Хүүхдүүдийн хувьд томуугаар өвдсөн үедээ илүү олон хоног халуурч, таталт өгөх нь нийтлэг. Ялангуяа 2-оос доош насны хүүхэд бөөлжиж суулгах нь томуугийн шинж юм. Хэрэв гурван сар хүрээгүй хүүхдэд ийм шинж тэмдэг илэрвэл эмчид заавал үзүүлнэ” гэлээ.

Танд санал болгож буй

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Онцлох мэдээ

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна

2025/06/02
Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна
Эрүүл мэнд

Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна

2025/05/28
Монгол, Австрийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо
Эрүүл мэнд

Монгол, Австрийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо

2025/05/27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?