Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Эцэг эхчүүд хүсэлт гаргаагүй ч хүүхдийн мөнгийг олгоно

2022/01/11
Эцэг эхчүүд хүсэлт гаргаагүй ч хүүхдийн мөнгийг олгоно
Share on FacebookShare on Twitter

Хүүхдийн мөнгийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлүүлэн эцэг эхчүүд сонголттойгоор авахаар болсон. Эцэг эхчүүд хүсэлт гаргаснаар сар бүр олгодог мөнгийг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл 100 мянган төгрөгөөр олгох, цаашид тодорхой хувийг хуримтлуулахаар болсон юм. Ингэхдээ эцэг эхчүүдийн хүсэлтийг хүлээн авахад аль болох хүндрэл чирэгдэл учруулахгүй болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа хэлж байв.

Гэвч энэ сарын 20-ныг хүртэл цахимаар болон харьяа дүүргийн хороондоо хүсэлт гаргаагүй эцэг эхчүүдэд хүүхдийн мөнгө олгохгүй. Тодруулбал, хүсэлт гаргаагүй бол сар бүр олгодог хүүхдийн мөнгийг хуримтлуулна гэх мэдээлэл байна. Энэ талаар Хөдөлмөр нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын өгсөн мэдээллээр энэ сарын 20-ноос хүүхдийн мөнгийг одоо мөрдөж буй журмаар хэвийн олгох бол Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанаар шинэчлэгдсэн журмын хэрэгжилтийн талаар хэлэлцэн шийдвэрлэх юм байна.

Тус газрын Нийгмийн халамжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Ундрал “Хүүхдийн мөнгө 2022 оны улсын төсөвт Сангийн сайдын багцад багтсан. Энэ дагуу Сангийн яам Засгийн газрын Лхагва гаригийн хуралдаанаар хүүхдийн мөнгө олгох түр журмыг хэлэлцэнэ. Харин энэ сард олгох хүүхдийн мөнгийг одоо мөрдөж буй журмаар эцэг эхчүүд авна. Хүсэлтийн тухайд, эцэг эхчүүдээс цахимаар хүсэлт авч, судалгаа хийж байна. Ерөнхийдөө хүүхдийн мөнгөний гүйлгээ 100 хувь цахимжсан учраас асран хамгаалагчийн данс руу шууд гүйлгээ хийдэг. Иймд эцэг эхчүүд хүүхдийн мөнгөө авч чадахгүй байх вий гэж санаа зовох зүйлгүй. Шинэчлэгдсэн журам албажиж хэрэгжвэл яамны 21 аймгийн есөн дүүрэгт хэрэгжүүлнэ. Тиймээс эцэг эхчүүд хүсэлтээ өгөхгүй бол хүүхдийн мөнгөө авч чадахгүй байх вий гэж санаа зовох зүйлгүй. Хүүхдийн мөнгөний гүйлгээг нэгдүгээр сарын 20-ноос хийж эхэлнэ” гэлээ.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн “Хуримтлалтай хүүхэд”  бодлогын хүрээнд Засгийн газраас хүүхэд бүрт олгож байгаа 100 мянган төгрөг олгох журмыг шинэчилсэн. Уг журмаар эцэг эхчүүд эхний хагас жил 100 мянган төгрөгийг бүхлээр нь хүүхдийн нэрийн данс дээр хуримтлуулах, эсвэл одоо авч байгаа дансанд шилжүүлж бэлнээр авах боломжтой. Харин дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулах болон 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилнэ”  гэдгийг хэллээ. Түүний мэдээлснээр Эцэг эх, асран хамгаалагч нь сар бүр тухайн сонголтоо баталгаажуулах хууль батлагдсан бөгөөд цахим систем ашиглаж бид хэд хэдэн хувилбарт сонголтуудыг бэлджээ.  Үүнд,

  • ehalamj.mn цахим хуудас
  • Ebarimt гар утасны аппликейшн
  • Хөдөлмөр, халамж үйлчилгээний бүх хэлтэс
  • Банкны теллер

Мөн удахгүй И-Монгол мэдээллийн системд хөгжүүлэлтийг хийх аж. Одоогийн байдлаар 65 мянган хүүхэд хүсэлт, сонголтоо илэрхийлжээ.

Танд санал болгож буй

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа
Нийгэм

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа

2025/06/03
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
Нийгэм

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?