Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

2025/12/11
Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна
Share on FacebookShare on Twitter

Улаанбаатар хотыг хөгжүүлэх мега төслүүдийн хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн давааны 10 га газарт жилд 1.5 сая тонн хог хаягдал шатааж, хоногт 35 МВт эрчим хүч гаргах үйлдвэрийг 2025-2028 онд барих юм. Нийслэлд нийт  хог хаягдлын 88.6 хувийг булж устгадаг бол ердөө 11.4 хувийг дахин боловсруулдаг. Хогийг булж устгах арга нь байгаль орчинд сөрөг нөлөө ихтэй, метан хийг ихээр ялгаруулдаг. Дээрх үйлдвэрийг барьснаар хогийг булж устгахгүйгээр илүү дэвшилтэт арга болох шатаах аргаар хог хаягдлыг устгаж, мөн эрчим хүч гарган авах боломжтой. Төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих түншлэлийн гэрээг “Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах” ХХК-тай аравдугаар сард байгуулсан. Бүтээн байгуулалтыг 30 сарын хугацаанд хийх юм.

Өнөөдрийн байдлаар төслийн талбайн газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байгаа бөгөөд нийт 158 нэгж талбараас 101 нэгж талбарыг чөлөөлж, 64 хувийн гүйцэтгэлтэй байна. Газар чөлөөлөлт хийгдэж дууссанаар үйлдвэрийн барилгын ажил эхэлнэ. Тус үйлдвэр ашиглалтад орсноор Улаанбаатар хот нийт хог хаягдлынхаа 31.8 хувийг шатаах боломжтойгоос гадна шатаах явцад үүссэн эрчим хүчийг төвийн шугамд нийлүүлнэ. Улмаар 2040 он гэхэд Улаанбаатар хот нийт хог хаягдлынхаа 50 хувийг дахин боловсруулалтад оруулж, дахин боловсруулах боломжгүй үлдсэн 42 хувийг шатааж устган эрчим хүч үйлдвэрлэнэ.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?