Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Тусгай замын автобус төслийн нарийвчилсан ажлын зураг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна

2026/01/06
Тусгай замын автобус төслийн нарийвчилсан ажлын зураг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна
Share on FacebookShare on Twitter

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх Тусгай замын автобус /BRT/ төслийн нарийвчилсан ажлын зураг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг 2026 оны эхний улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна.

Төслийн инженерийн нарийвчилсан шийдэл, техникийн иж бүрэн зураг төсөл боловсруулах мэргэшсэн байгууллагыг тодруулснаар барилга угсралтын ажил эхлэх боломж бүрдэх юм. Нарийвчилсан ажлын зурагт автобусны тусгайлсан эгнээ, буудлын төлөвлөлт, замын хөдөлгөөний зохион байгуулалт, гэрлэн дохионы шинэчлэлт, нийтийн эзэмшлийн талбай, явган болон дугуйн замын шинэчлэлт тохижилт, ухаалаг тээврийн систем (ITS), аюулгүй байдлын цогц шийдлүүдийг олон улсын стандарт, норм шаардлагын дагуу тусгана. Төслийн хүрээнд урьдчилсан судалгаа, замын хөдөлгөөний ачааллын шинжилгээ, ТЭЗҮ боловсруулах, төслийн үзэл баримтлал тодорхойлох, санхүүжилтийн бүтэц, хэрэгжилтийн үе шатлалын төлөвлөлт зэрэг суурь ажлуудыг үе шаттай гүйцэтгэж дууссан.

Энэхүү төслийг хотын төв болон захын бүсүүдийг холбосон, хөдөлгөөний ачаалал ихтэй гол замууд буюу Ард Аюушийн өргөн чөлөө-Их тойруу- Намьяжугийн гудамж-Нийслэл хүрээ өргөн чөлөө чиглэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Тус төсөл нь нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хурд, найдвартай ажиллагаа, үйлчилгээний чанарыг сайжруулах, улмаар иргэдийн цаг хугацаа, эдийн засгийн алдагдлыг багасгах ач холбогдолтой.

Танд санал болгож буй

Сүүний үхрийн аж ахуй эрхлэгчид “Ногоон давааны тунхаг”-ийг баталлаа
Нийгэм

Сүүний үхрийн аж ахуй эрхлэгчид “Ногоон давааны тунхаг”-ийг баталлаа

2026/10/14
Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой
Нийгэм

Г.Ялалт: Орон нутагт цэрэгт татагдаж амжаагүй иргэд нийслэлийн цэрэг татлагад хамрагдах боломжтой

2026/10/14
Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт
Нийгэм

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултын хариулт

2026/10/14

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?