Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна

2026/01/29
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна
Share on FacebookShare on Twitter

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд теле камерын нэгдсэн төв болон түүний дэд төвүүдийг дүүрэг бүрд байгуулж, тэдгээрийн дэд бүтэц, удирдлага, хяналтын систем, программ хангамжийг бий болгож ажиллаж байна. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд гарч буй гэмт хэрэг, зөрчил, зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлж, илрүүлэх замаар нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчныг бүрдүүлэх юм.

Мөн Улаанбаатар хотод бүртгэгдэж буй зөрчлийн хэргийн 80 гаруй хувийг замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчил эзэлдэг бөгөөд авто замын уулзвар, гарцуудыг теле камержуулж, нэгдсэн удирдлагын төвөөс хяналт тавьснаар замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх, хөдөлгөөнд соёлтой оролцох, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүллээ.

Нийслэл Улаанбаатар хотын зам, тээврийн асуудал хариуцсан төрийн байгууллагууд болон замын хөдөлгөөнд оролцогч талуудын харилцан уялдаа холбоог хангах, мэдээлэл солилцох чадварыг технологийн тусламжтайгаар нэмэгдүүлэн сайжруулж байна. Нийт чиг үүргийн байгууллагуудын үндсэн үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, тээврийн хэрэгслийн тоо хэмжээний өсөлтөөс хамааран гарах сөрөг үр дагавруудыг бууруулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг системээр удирдах, хянах боломжтой нэгдсэн системийг бий болголоо.

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг авто замын түгжрэлийг бууруулахын тулд теле камер, аналитик систем ашиглан замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж, дата мэдээлэл цуглуулж, авто замын хөдөлгөөн зохион байгуулалтыг ухаалгаар удирдаж, замын хөдөлгөөнд зохицуулалт хийх ажлыг хөнгөвчлөх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Ухаалаг камерын системийг дараах найман чиглэлээр ашиглаж, тодорхой үр дүнд хүрч ажиллаж байна.

  1. Нийслэлийн авто замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа
  2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчилд хариуцлага тооцож, хөдөлгөөнд соёлтой оролцуулах
  3. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх
  4. Нийслэлийн есөн дүүрэгт теле камерын хяналтын дэд төв байгуулан, системийг төлөвлөх, зохион байгуулах, мэдээллийг ашиглах, нэгдсэн удирдлагаар хангаж байна.
  5. Нийслэлийн хот, нийтийн аж ахуйн ажилд хяналтын камер ашиглаж байна.
  6. Бүтээн байгуулалтын ажлыг, бодит цагаар хянах
  7. Нэгдсэн төвийн хяналтын теле камерыг холбогдох бусад байгууллагууд өөрийн үндсэн чиг үүргийн хүрээнд ашигладаг болсон.
  8. Болзошгүй гамшиг ослын мэдээллийг цаг алдалгүй авч, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?