Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалт Говьсүмбэр аймгаас эхэллээ

2026/03/11
“Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн сургагч багш бэлтгэх сургалт Говьсүмбэр аймгаас эхэллээ
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Шадар сайдын аймаг, орон нутгийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах,  Боловсролын ерөнхий хуулийн 14.4-т “Бүх түвшний боловсролын сургалтын хөтөлбөрт дараах агуулгыг заавал тусгаж, боловсролын сургалтын байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүй хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу  “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын сургагч багш бэлтгэх ажлыг улс орон даяар үе шаттайгаар зохион байгуулж эхэллээ.

Анхны сургалтад  Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Шивээговь, Баянтал сумдын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, Политехник коллежийн нийт 54 эрхлэгч, багш, ажилтан  нарыг хамруулж,сургагч багшаар бэлтгэлээ.


Тус сургалт нь жилээс жилд  өсөн нэмэгдэж байгаа уур амьсгалын өөрчлөлт, байгаль цаг уурын гаралтай гамшиг, аюулт үзэгдэл, ослын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах мэдлэг, чадварыг боловсролын байгууллагын түвшинд түгээн дэлгэрүүлэх зорилгын хүрээнд зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог юм.

Ингэснээр гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх агуулгыг сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагаар дамжуулан хүүхэд, багачууд, суралцагчдад системтэй хүргэх боломж бүрдлээ.

 Онцгой байдлын ерөнхий газраас Боловсролын ерөнхий газартай хамтран хэрэгжүүлж байгаа тус сургалтыг цаашид улсын хэмжээний 876 сургуулийн  багш нарыг сургагч багшаар бэлтгэн, 24 цагийн модуль хөтөлбөрөөр “Аюулгүй амьдрах ухаан” сургалтыг жигд, хүртээмжтэй хүргэх зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сургалтыг  орон даяар  зохион байгуулснаар  гамшгаас хамгаалах боловсролыг бүх шатны боловсролын байгууллагыг бэхжүүлэх, хүүхэд, багачуудын аюулгүй байдлын мэдлэг, дадлыг нэмэгдүүлэх, эрсдэлийн талаарх зөв ойлголтыг төлөвшүүлэхэд чухал хувь нэмрээ оруулах юм.

Танд санал болгож буй

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан

2026/07/06
Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ
Нийгэм

Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ

2026/07/06
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
Нийгэм

Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна

2026/07/06

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?