Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тов зарлагдлаа

2026/03/27
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын тов зарлагдлаа
Share on FacebookShare on Twitter
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2026 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09.00 цагт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Галлериа төвийн 3 дугаар давхарын “Жуулчин Гранд Баллрүүм” хурлын танхимд хуралдана.
Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэнэ.
Үүнд:
1. Компанийн 2025 оны санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
2. Компанийн 2025 оны үйл ажиллагааны тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг хэлэлцэж батлах тухай;
3. Ногдол ашиг хуваарилах эсэх талаар гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрийн танилцуулга;
4. Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны тайлан танилцуулах;
5. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай.
Ээлжит хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах  бүртгэлийн өдөр нь 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоол болон 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 45 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёр дахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2026 оны ээлжит хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авахыг мэдэгдье.
Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын холбогдох баримт бичигтэй 2026 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс танилцаж, холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах комиссоос доорх хаягаар ажлын цагаар холбогдож авч болно.
Хаяг: Финанс төв, Жигжиджавын гудамж, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160, Монгол Улс.
Цахим хаяг: www.ett.mn
Утас: +976 7505-5555
Цахим шуудан: info@erdenestt.mn
Шууд дамжуулах хаяг: Facebook page Erdenes Tavantolgoi JSC/ Эрдэнэс Тавантолгой ХК

Танд санал болгож буй

Улаанбаатар хотын баруун эх үүсвэр буюу, “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр” нээлтээ хийлээ
Нийгэм

Улаанбаатар хотын баруун эх үүсвэр буюу, “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр” нээлтээ хийлээ

2026/05/19
ЭТТ: Байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд уурхайчид хаврын мод тарих ажилд нэгдлээ
Нийгэм

ЭТТ: Байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд уурхайчид хаврын мод тарих ажилд нэгдлээ

2026/05/19
2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв
Нийгэм

2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв

2026/05/19

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?