Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан хийсэн иргэнд шүүхээс торгох ял оногдууллаа

2026/03/27
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан хийсэн иргэнд шүүхээс торгох ял оногдууллаа
Share on FacebookShare on Twitter

Иргэн О нь бусадтай бүлэглэн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2024 оны 5 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн албан маягт, тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, ижил төстэй хуурамч цахим шуудан үүсгэж БНХАУ-ын худалдан авагчдад нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө хэмээн амлан 300.000-500.000 ам.доллар авахаар тохиролцсон байсныг хууль хяналтын байгууллагаар шалгуулж таслан зогсоож, компанийн нэр барьж бусдыг залилах гэмт хэрэг үйлдэхийг завдсан тухайн иргэнд шүүхээс торгох ял оногдууллаа.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль”-д заасны дагуу олборлосон нүүрсээ зөвхөн Монголын хөрөнгийн биржээр ил тод нээлттэй арилжаалж байгаа бөгөөд ам нөхцөлтэй гэрээ хийхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.

Иймд харилцагч худалдан авагч та бүхэн компанийн нэрийг ашиглан нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулж өгнө гэх залилах гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлж дээрх төрлийн цахим шуудан болон албан бичиг хүлээн авсан тохиолдолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас албан ёсоор тодруулах, цаашлаад цагдаагийн байгууллагад хандах шаардлагатайг анхааруулж байна.

Танд санал болгож буй

Улаанбаатар хотын баруун эх үүсвэр буюу, “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр” нээлтээ хийлээ
Нийгэм

Улаанбаатар хотын баруун эх үүсвэр буюу, “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр” нээлтээ хийлээ

2026/05/19
ЭТТ: Байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд уурхайчид хаврын мод тарих ажилд нэгдлээ
Нийгэм

ЭТТ: Байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд уурхайчид хаврын мод тарих ажилд нэгдлээ

2026/05/19
2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв
Нийгэм

2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв

2026/05/19

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?