Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хилчингийн долоодугаар байрны халуун усны шугамыг засварлаж байна

2026/03/27
Хилчингийн долоодугаар байрны халуун усны шугамыг засварлаж байна
Share on FacebookShare on Twitter

Улаанбаатар хотын инженерийн нийт шугам сүлжээний 43.2 хувь нь ашиглалтын хугацаа дуусаж, яаралтай шинэчлэх шаардлага үүссэн. Орон сууцны хорооллуудын дундах шугам сүлжээнд өдөрт дунджаар 1-2 гэмтэл гарч, үүний улмаас 60-1000 гаруй айлын халаалт зогсон, халуун усаа хязгаарлуулах нөхцөл үүсээд буй. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан орон сууц нийтийн аж ахуйн салбарын төсвийг нэмэгдүүлж, гэмтлийг богино хугацаанд шуурхай арилгах ажлуудыг үе шаттай зохион байгуулж эхлээд байна. Өнөөдөр ОСНААУГ-ын Зүүн түгээх төвийн засварчид БЗД-ийн 8 дугаар хороо Хилчингийн долоодугаар байранд 24 метр шугамд гарсан гэмтлийг засаж байна.

ОСНААУГ-ын Зүүн түгээх төвийн Засварын хэсгийн инженер Б.Шинэбаяр “Улаанбаатар хотод ашиглалтын хугацаа нь дууссан шугам сүлжээ их байдаг. Мөн ААН-ийн талбайгаар явсан шугам сүлжээ ч олон. Тиймээс аливаа засвар үйлчилгээг хийхдээ ААН-ээс зөвшөөрөл авах зэрэг асуудал гардаг. Бид өнөөдөр Хилчингийн долоодугаар байрны 44 айлын халуун усны 24 метр шугамыг засварлаж байна. Энэ гэмтлийг 3-4 цагийн хугацаанд гүйцэтгэж дуусна” гэлээ.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл “2025 оны 11 дүгээр сард ОСНАА-ын салбарын ажилчдын цалинг 3 саяд хүргэх шийдвэр гаргасан. Салбарын тарифын асуудлаас болж шинэчлэл хийхэд хүндрэлтэй нөхцөл байдал бий болдог. Хотоос сүүлийн жилүүдэд орон сууц, нийтийн аж ахуйн инженерийн шугам сүлжээний шинэчлэлийн ажилд 4-15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм” гэлээ.

Танд санал болгож буй

Улаанбаатар хотын баруун эх үүсвэр буюу, “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр” нээлтээ хийлээ
Нийгэм

Улаанбаатар хотын баруун эх үүсвэр буюу, “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр” нээлтээ хийлээ

2026/05/19
ЭТТ: Байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд уурхайчид хаврын мод тарих ажилд нэгдлээ
Нийгэм

ЭТТ: Байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд уурхайчид хаврын мод тарих ажилд нэгдлээ

2026/05/19
2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв
Нийгэм

2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв

2026/05/19

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?