Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026/04/20
Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Share on FacebookShare on Twitter

2026 оны дөрөвдүгээр сарын 20-ноос  30-ныг хүртэлх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Дөрөвдүгээр сарын 23, 25-нд нутгийн зүүн хагаст салхитай, сэрүүхэн байна.

Хур тунадас: 23-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр, 24-нд Хөвсгөлийн уулархаг нутаг болон Халх голын хөндийгөөр, 25-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд Алтайн уулархаг нутгаар, 29-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 20, 23-нд тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө -1-4 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна. 23, 25-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 25-нд ялимгүй хур тунадас. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 23, 25-нд сэрүүхэн байх боловч бусад хугацаанд дулаарч шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм, өдөртөө 11-16 хэм дулаан байна.

Танд санал болгож буй

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан

2026/07/06
Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ
Нийгэм

Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ

2026/07/06
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
Нийгэм

Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна

2026/07/06

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?