Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд ЖАЙКА-ийн төлөөлөгчидтэй уулзлаа

2026/04/22
Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн хүрээнд ЖАЙКА-ийн төлөөлөгчидтэй уулзлаа
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын орлогч дарга Иноүэ Юүки, “Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх” төслийн ахлагч К.Овада, төслийн Барилгын хүчитгэлийн мэргэжилтэн С.Фүкүшима нартай уулзлаа.

Уулзалтаар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас ОБЕГ-тай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийнхөө хүрээнд хийж буй ажил болон барилга байгууламжийн хүчитгэлийн үйл ажиллагааны талаар танилцуулж, нийтлэг бүтэцтэй сургууль, цэцэрлэгийн барилгын хүчитгэлийн зураг төслийг боловсруулж бэлэн болгосон байгааг хэллээ. Энэ хүрээнд НЗД-ын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшинтэй санал солилцлоо. Талууд цаашид газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөлд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин “Улаанбаатар хотын барилгуудын насжилт өндөр. Газар хөдлөлт болоход хотод ямар эрсдэл учрах талаар судалгааг цар тахлын үед хийсэн байдаг. Тус судалгаагаар хотод долоон магнитудын газар хөдлөлт болоход нийт барилгын 70-80 хувийг дахин ашиглах боломжгүй болно гэсэн дүн гарсан байдаг. Газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль гурван давхар, цэцэрлэгийн барилга хоёр давхар байхаар стандартад заасан байдаг. Гэвч стандартыг шинэчилж, давхрыг нэмэгдүүлэн, газар хөдлөлтийн үед нурах эрсдэлгүй сургууль, цэцэрлэгийг барих шаардлага бий. Үүнд та бүхний хийж байгаа ажил тулгуур болж байгааг онцолъё. Мөн түүнчлэн “Хүүхдийн урлан бүтээх төв”-ийн барилга 60 гаруй жилийн настай ч их засвар орж байгаагүй, хүчитгээгүй, түүхэн барилга тул нураах боломжгүй. Тиймээс танай байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд хамтран ажиллах саналтай байна” гэлээ.

Танд санал болгож буй

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан

2026/07/06
Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ
Нийгэм

Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ

2026/07/06
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
Нийгэм

Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна

2026/07/06

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?