Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Туул-1” коллектор ашиглалтад орсноор 300 мянган өрх ариутгах татуургын төвлөрсөн системд шинээр холбогдоно

2026/04/22
“Туул-1” коллектор ашиглалтад орсноор 300 мянган өрх ариутгах татуургын төвлөрсөн системд шинээр холбогдоно
Share on FacebookShare on Twitter

Бохир усны “Туул-1” коллекторын шинэ шугамыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.  Тус шугам ашиглалтад орсноор 300 мянган өрх ариутгах татуургын төвлөрсөн системд шинээр холбогдоно.

“Туул-1” коллектор нь Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 км урт үргэлжилнэ. Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа Налайх, өмнөд, төвийн болон 23-р коллектороор дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэх онцгой ач холбогдолтой. Бүрэн ашиглалтад орсноор төвийн бохирын шугамын ачааллыг 50 хувь бууруулна гэж үзэж байна.

Коллектор барих шийдвэрийг 2007 онд гаргасан ч хэрэгжүүлж чадаагүй өдий хүрсэн бөгөөд УСУГ шугам угсралтын ажлыг өнгөрсөн намраас эхлүүлж улирал харгалзахгүй ажиллаж байна. “Туул-1” бохирын шугам өргөтгөл нь  Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа шугамуудаас хамгийн өргөн буюу 1.5 метрийн диаметртэй, шугам хоолой нь бохир усанд тэсвэртэй, хөрсний даац авах чадвартай гэдгээрээ онцлог юм.

Танд санал болгож буй

“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Нийгэм

“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна

2026/08/28
Гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
Нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ

2026/08/28
Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй
Онцлох мэдээ

Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй

2026/08/28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?