Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хан-Уул дүүрэг тохижилт, засвар шинэчлэлийн ажлын хүрээнд 151 арга хэмжээ хэрэгжүүлнэ

2026/04/23
Хан-Уул дүүрэг тохижилт, засвар шинэчлэлийн ажлын хүрээнд 151 арга хэмжээ хэрэгжүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Хан-Уул дүүргийн хэмжээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг засварлан шинэчилж байна. Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэл болон холбогдох албаныхан ажиллалаа.

ХУД-ийн Хотын стандарт тохижилт, нийтийн аж ахуйн мэргэжилтэн Б.Хандсүрэн “Хан-Уул дүүрэг 2026 оны тохижилт, засвар шинэчлэлийн ажлын хүрээнд 151 ажлыг төлөвлөөд байна. Орон нутгийн өмчит таван байгууллагын 73 хүний бүрэлдэхүүнтэй баг ажлыг гүйцэтгэж байна. Нийтийн эзэмшлийн зам, талбайд эвдэрч гэмтсэн тохижилт, засварын ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Төв зам дагуу нийтийн эзэмшлийн хашаа, хайсыг будаж өнгийг нь сэргээж эхэлсэн. 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “UB town” хотхоны урд талын тоглоомын талбайг засварлаж байна” гэв.

Засварын бригадын ахлагч н.Мөнх-эрдэнэ “Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд засварын ажлыг хийж байна. Ингэхдээ хагарч эвдэрсэн зүйлсийг засаж, саравч, хайсны өнгийг шинэчилж байгаа. Мөн 3х3 сагсан бөмбөгийн талбай тохижуулж байна. Хүүхэд тоглох ёстой тоглоомууд дээр том хүн тоглож эвдэх тохиолдол гарч байна” гэлээ.

Иргэд нийтийн эзэмшлийн зам, талбайд гарсан эвдрэл гэмтлийн талаар хороо, дүүрэг, нийслэлд мэдэгдсэнээр холбогдох албаныхан шуурхай арга хэмжээг авах боломжтой юм.

Танд санал болгож буй

Улаанбаатар хотын баруун эх үүсвэр буюу, “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр” нээлтээ хийлээ
Нийгэм

Улаанбаатар хотын баруун эх үүсвэр буюу, “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр” нээлтээ хийлээ

2026/05/19
ЭТТ: Байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд уурхайчид хаврын мод тарих ажилд нэгдлээ
Нийгэм

ЭТТ: Байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд уурхайчид хаврын мод тарих ажилд нэгдлээ

2026/05/19
2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв
Нийгэм

2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв

2026/05/19

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?