Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна

2026/05/07
Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор нийслэлийн дуу чимээний бохирдол 25.9 хувиар буурна
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 476 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод “Шинэ тойрог зам” байгуулах тухай баталж, Нэгдүгээр болон Хоёрдугаар тойрог замын төслүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. “Нэгдүгээр тойрог зам” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан бөгөөд 2026-2028 онд хэрэгжүүлнэ. Зураг төсөл, худалдан авалт болон зам, замын байгууламжийн барилга угсралтын ажлыг санхүүжилтийн хамт хэрэгжүүлэх /EPC+F/ тендерийг 2026 оны дөрөвдүгээр сарын 23-нд дахин зарласан. Тавдугаар сарын 20-нд тендерийг нээнэ.

Тус зам нь нийт 24.79 км урт, хотын урд болон хойд бүсийг холбох юм. Газарзүйн онцлогоос шалтгаалан гүүр, туннелийн хосолсон шийдэлтэй. Мөн туслах зам, нийтийн тээврийн тусгай эгнээ, явган болон дугуйн зам, ногоон байгууламж, инженерийн иж бүрэн шугам сүлжээ бүхий орчин үеийн авто замын сүлжээг байгуулахаар төлөвлөж байна. Нэгдүгээр тойрог зам ашиглалтад орсноор дуу чимээний бохирдол 25.9 хувь, хөрсний элэгдлийн хэмжээ 40.2 дахин буурах юм. Түүнчлэн төсөл хэрэгжсэнээр иргэдийн зам дээр зорчих хугацаа 30 хувиар багасна. Төвийн бүсийн түгжрэл 15-25 хувиар багасаж, зам тээврийн ослын тоо 30 хувиар буурах тооцоо гарчээ.

Тойрог замын дагуу инженерийн дэд бүтэц, шугам сүлжээ байгуулснаар тухайн бүсүүдэд дахин төлөвлөлт хийх, гэр хорооллыг орон сууцжуулах, барилгажуулах боломж бүрдэхээс гадна хотын төвлөрлийг сааруулах ач холбогдолтой гэж үзэж байна. Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, байгаль орчны бохирдлыг бууруулах хүрээнд 256.4 мянган ам метр ногоон байгууламж байгуулна. Ингэснээр одоогийн ногоон байгууламжийн хэмжээг 16.6 дахин нэмэгдүүлэх юм. “Шинэ тойрог зам” төслийн хүрээнд хотын төв рүү чиглэсэн замын ачааллыг тараах, дагуул бүсүүдийн холболтыг сайжруулах, хөдөлгөөний урсгалыг оновчтой зохион байгуулахаар төлөвлөж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд санал болгож буй

Улаанбаатар хотын баруун эх үүсвэр буюу, “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр” нээлтээ хийлээ
Нийгэм

Улаанбаатар хотын баруун эх үүсвэр буюу, “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр” нээлтээ хийлээ

2026/05/19
ЭТТ: Байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд уурхайчид хаврын мод тарих ажилд нэгдлээ
Нийгэм

ЭТТ: Байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд уурхайчид хаврын мод тарих ажилд нэгдлээ

2026/05/19
2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв
Нийгэм

2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв

2026/05/19

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?