Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хангайн бүсийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдтэй цахим хурал хийлээ

2026/05/12
Хангайн бүсийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн гишүүдтэй цахим хурал хийлээ
Share on FacebookShare on Twitter

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн Ажлын албанаас Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэлэлцэж, харилцан туршлага солилцох зорилгоор бүсчилсэн цахим уулзалтыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнөөдөр Хангайн бүсийн Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүдтэй цахим уулзалт хийлээ.

ОБЕГ-ын дарга, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг зөвхөн нэг байгууллага, нэг салбарын чиг үүрэг гэж үзэх боломжгүй. Энэ нь төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил, судалгаа шинжилгээний байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, иргэд, олон нийтийн хамтын оролцоо, уялдаа холбоонд тулгуурласан үндэсний хэмжээний бодлого, системийн асуудал юм. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүд нь аймаг, орон нутагтаа гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, төлөвлөлтийг манлайлан хэрэгжүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах, хөгжлийн тогтвортой байдлыг хамгаалах өндөр хариуцлагатай үүргийг хүлээсэн. Улсын онцгой комисс нь гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хариу арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар ханган ажилладаг бол Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл нь гамшгийн өмнөх үе шатанд эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, чадавхыг бэхжүүлэхэд төвлөрч ажилладаг онцлогтой. Иймд урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах асуудалд онцгой анхаарал хандуулж, хөгжлийн бүх бодлого, төлөвлөлтөд энэ асуудлыг салшгүй хэсэг болгон тусгах шаардлагатай юм.” гэдгийг онцоллоо.

Гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах засаглалыг бэхжүүлэх хүрээнд 2018 он Ерөнхий сайдын тэргүүлсэн Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөл, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дарга тэргүүлсэн орон нутгийн зөвлөлийг байгуулж, улс, орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр олон талт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.

Танд санал болгож буй

Улаанбаатар хотын баруун эх үүсвэр буюу, “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр” нээлтээ хийлээ
Нийгэм

Улаанбаатар хотын баруун эх үүсвэр буюу, “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр” нээлтээ хийлээ

2026/05/19
ЭТТ: Байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд уурхайчид хаврын мод тарих ажилд нэгдлээ
Нийгэм

ЭТТ: Байгаль орчноо хамгаалах, ногоон хөгжлийг дэмжих зорилгын хүрээнд уурхайчид хаврын мод тарих ажилд нэгдлээ

2026/05/19
2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв
Нийгэм

2024-2025 онд нийслэлийн хэмжээнд 5928 нэгж талбарыг чөлөөлөв

2026/05/19

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?