Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 25/120 дугаар тогтоолоор батлагдсан “Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах, хяналт тавих журам”-ыг тус тус үндэслэн Газрыг дахин төлөвлөх, гэр хорооллын хөгжлийн сангийн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:
- Эдийн засаг, санхүү, инженер, бизнес, эрх зүйн чиглэлээр бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
- Дээр дурдсан чиглэлээр ажилласан туршлагатай байх;
- Ёс зүйн зөрчил гарган сахилгын шийтгэлээр ажлаас халагдаж байгаагүй;
- Сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй.
- Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн албан тушаал эрхэлдэггүй;
- Эрүүгийн хуульд заасан эдийн засгийн, авлигын, өмчийн эсрэг гэмт хэрэгт шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдож байгаагүй байх;
- Эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан хуулийн этгээд нь дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь түүнээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй нь нотлогдсон;
- Нийслэлийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд оролцогч талууд (зээлдүүлэгч, хувь нийлүүлэгч, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагч г.м)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй байх;
- Нийслэлийн захиргааны удирдлага, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны газар, хэлтсийн дарга, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хотын стандартын газрын дарга, нэгжийн даргатай нэгдмэл сонирхолтой этгээд биш, эсхүл тэдгээртэй төрөл, садны холбоогүй байх;
- Нийслэлийн төсвөөс санхүүжих хөрөнгө оруулалтын болон бусад 500 саяас дээд үнийн дүнтэй төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр сүүлийн нэг жилийн хугацаанд өөрөө болон нэгдмэл сонирхолтой этгээд нь гэрээ байгуулаагүй байх.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1);
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичгийн эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хувь (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичиг;
- Иргэний үнэмлэхийн хуулбар;
- Нийгмийн даатгалын дэвтэр болон ажил эрхлэлтийг тодорхойлох бусад баримт бичгийн хуулбар;
- Өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон хүсэлт;
- Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ял шийтгүүлж байсан эсэх лавлагаа;
- Банк, санхүүгийн байгууллагын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй тухай лавлагаа;
- Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт;
- Ажилд томилогдсон тушаалын хуулбар/ ажлаас чөлөөлөгдсөн тушаалын хуулбар;
- Холбогдох хууль тогтоомж, энэ журамд заасан нийтлэг шаардлагыг хангаж байгаагаа илэрхийлсэн баталгааны хуудас /загварыг татаж авч бөглөнө үү/.
Сонгон шалгаруулалтын үе шат:
Хараат бус гишүүнийг сонгон шалгаруулалтыг дараах гурван үе шатаар зохион байгуулна.
- Баримт бичгийн бүрдэл шалгах;
- Нийтлэг болон тусгай шаардлагыг үнэлэх;
- Ярилцлага.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн иргэний баримт бичгийн бүрдэл, тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлэх замаар эхний хоёр шатны шалгаруулалтыг ажлын тав хоногийн дотор явуулна.
Баримт бичгийн бүрдэл, нийтлэг болон тусгай шаардлагыг үнэлэх үе шатанд хамгийн өндөр оноо авсан тав хүртэлх нэр дэвшигчийг ярилцлагад оруулна. Ярилцлага нь холбогдох шаардлагыг хангасан эсэх, Удирдах зөвлөлийн гишүүний чиг үүргийг гүйцэтгэх мэдлэг, туршлага, ур чадвартайг тодруулах зорилготой байна.
Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:
Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2026 оны тавдугаар сарын 20-ны өдрөөс тавдугаар сарын 22-ны өдрийг дуустал oyukhorol.n@ulaanbaatar.mn цахим хаягаар хүлээн авна. Бүрдүүлсэн материалыг ярилцлагад дуудагдах үедээ эх хувиар нь авчирч өгөхийг анхаарна уу.
Анхаарах зүйлс:
- Ярилцлагад дуудагдсан нэр дэвшигчид цахимаар ирүүлсэн материалаа дугтуйнд хийж, эх хувиар нь авчирна.
- Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
- Хугацаа хоцорсон материалыг хянан үзэхээс татгалзана.
- Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй ажлын хэсгээс холбоо барина.
- Хавсралт:1БАТАЛГААНЫ ХУУДАС Загвар.pdf



