Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Арилжааны банкаар дамжуулан ногоон орон сууцны зээлийг санхүүжүүлнэ

2026/05/19
Арилжааны банкаар дамжуулан ногоон орон сууцны зээлийг санхүүжүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани болох “Ди Би Эм Ассет менежмент” ХХК нь өнөөдөр (2026.05.18) Ариг болон Капитрон банктай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Уг гэрээг байгуулснаар “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн хоёрдугаар ээлжийн 4200 айлын орон сууцны барилгыг хамтран санхүүжүүлэх юм.

Тодруулбал, Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй дээрх төслийг “Ди Би Эм Ассет менежмент” ХХК нь “Эко хороолол ба орлогод нийцсэн орон сууцны сан”-гаар дамжуулан удирдаж, арилжааны банкуудтай хамтран хөнгөлөлттэй нөхцөлөөр санхүүжилт олгоно.

Энэ хүрээнд дунд хугацаат санхүүжилтийг ногоон орон сууц, худалдаа, үйлчилгээний талбайн барилгын ажлыг гүйцэтгэх үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгч байгууллагуудад олгож, 4200 айлын ногоон орон сууц бүхий цогц эко хорооллын бүтээн байгуулалтыг Баянхошуу, Шархад дэд төвүүдийн 34 га талбайд 2026-2030 оны хооронд үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан өрхүүд болон бага, дунд орлоготой иргэд урт хугацаатай ногоон орон сууцны ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдэнэ.

“Ди Би Эм Ассет менежмент” ХХК нь төслийг хамтран санхүүжүүлэгч арилжааны 7 банктай “Хамтран ажиллах санамж бичиг”-ийг энэ оны 3 дугаар сард үзэглэсэн юм.

Танд санал болгож буй

Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй
Онцлох мэдээ

Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй

2026/08/28
Хувийн дансааараа төлбөр авч, шатахуун дараалалтгүй олгосон ШТС-ийн эрхлэгчийг торгожээ
Нийгэм

Хувийн дансааараа төлбөр авч, шатахуун дараалалтгүй олгосон ШТС-ийн эрхлэгчийг торгожээ

2026/08/26
Төрийн өмчит их сургуулиудын сургалтын төлбөр 10 гаруй хувиар нэмэгджээ
Нийгэм

Төрийн өмчит их сургуулиудын сургалтын төлбөр 10 гаруй хувиар нэмэгджээ

2026/08/26

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?