Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгдлээ

2026/05/27
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгдлээ
Share on FacebookShare on Twitter

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 15152 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 12116, орон нутагт 3031 бүртгэгдсэн байна. Харин нас баралт 20 болжээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан 2026 оны тавдугаар  сарын 27-ны мэдээллээр Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгдсэн байна. Одоогийн байдлаар эмнэлэгт 66 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Гэрийн хяналтад 19 хүн байна.

Тухайлбал, нийслэлд 39 хүн, хөдөө орон нутагт 27 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5372 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3830, 5-9 насны 1962 хүүхэд, 15-19 насны 1827 хүүхэд Улаанбурханаар өвджээ. Харин 20-24 насны 444, 25-29 насны 578 хүн өвдсөн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй.

Хэрвээ Улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг Улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Танд санал болгож буй

Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Эрүүл мэнд

Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ

2026/05/28
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
Онцлох мэдээ

Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ

2026/05/27
Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа
Эрүүл мэнд

Нийслэлийн хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралтын ажил дууслаа

2026/03/20

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?