Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ

2026/05/28
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Share on FacebookShare on Twitter

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве-г хүлээн авч уулзан, хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцлоо. Уулзалтын үеэр хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа, тэр дундаа хавдар судлалын чиглэлээр хэрэгжүүлсэн ажлуудын үр дүнг онцлон тэмдэглэв.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй зарим өвчний улмаас иргэд БНЭУ зэрэг улс оронд эмчилгээ үйлчилгээ авч байгааг дурдаж, өвчтөн шилжүүлэх албан ёсны тогтолцоо, хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх асуудлыг хөндөн ярилцав. Энэ хүрээнд Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүсэж байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн Монгол Улсад шинэ технологи нэвтрүүлж, эх орондоо оношилж эмчлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор БНЭУ-д эмч, мэргэжилтнүүдийг дунд болон урт хугацааны сургалтад хамруулах асуудлаар хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлэв.

Талууд цаашид эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг харилцан ашигтай, илүү үр дүнтэй түвшинд хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар санал нэгдлээ

Танд санал болгож буй

Э.Батшугар: Монгол улс эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатортой боллоо
Эрүүл мэнд

Э.Батшугар: Монгол улс эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатортой боллоо

2026/06/16
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
Эрүүл мэнд

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ

2026/06/14
Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ
Эрүүл мэнд

Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ

2026/06/08

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?