Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Б.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ

2026/06/02
Б.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт ажиллалаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тус цогцолборын барилгыг засварлах, байгууллагын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, сэтгэл засалч ажиллуулах, хүүхэд, залуусыг гадаад, дотоодын сургалт хөтөлбөрт хамруулах, багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр санал солилцож, холбогдох асуудлуудыг хэлэлцлээ. Энэ үеэр мөн нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын нэрийг “Хүүхэд, залуучуудын цогцолбор” болгон өөрчлөхийг даалгалаа.

Нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт эцэг, эхийн хараа хяналтаас гарч хүнд нөхцөлд амьдардаг, хагас болон бүтэн өнчин 4-21 насны 90 хүүхэд, залуус суралцаж, амьдарч байна. Тус цогцолбор хүүхэд, залууст боловсрол, хүмүүжил олгож, төлөвшүүлэн нийгэмшүүлэх үйл ажиллагаа явуулдаг.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэл хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ. Танай байгууллага хүүхэд, залуусын хөгжил, боловсролд анхаарч, дотоод соёлыг бий болгосон байна. Үүнийг хэвээр хадгалж, хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх, амьдрах орчин нөхцөлийг сайжруулахад хамтарч ажиллана. Улаанбаатар хоттой харилцаатай хотуудад сэтгэл засалчийг сургаж, хүүхэд солилцооны сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэхийг зорино” гэдгийг онцоллоо.

Нийслэлийн Хүүхэд, залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга С.Амгалан “Манай цогцолбор захиргааны алба, аж ахуйн алба, хүүхдийн төв, залуучуудын төв гэсэн дөрвөн нэгжтэй, 64 багш, ажилтан ажилладаг. Нийт албан хаагчийн 75 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Солонгос, Япон, Хятад, Австралид их, дээд сургууль төгссөн залуус ажиллаж байгаа онцлогтой. Тиймдээ ч хүүхдүүдийг төрөл бүрийн дугуйланд хамруулж хөгжүүлэхэд ихээхэн анхаардаг. Хүүхэд, залуусыг гадагшаа тэмцээн, уралдаанд явах боломжоор дэмжихийг хүсэж байна” гэлээ.

Уулзалтын төгсгөлд тусгай цогцолборт суралцаж, амьдарч буй хүүхэд, залуусын захидлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагвад хүлээлгэн өгсөн юм.

Танд санал болгож буй

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан

2026/07/06
Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ
Нийгэм

Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ

2026/07/06
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
Нийгэм

Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна

2026/07/06

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?