Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангах, үнэлгээ хийх сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

2026/06/08
Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангах, үнэлгээ хийх сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ
Share on FacebookShare on Twitter
Онцгой байдлын ерөнхий газраас НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын Зүүн хойд Азийн бүсийн төв, Глобал сургалтын хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа “Гамшигт тэсвэртэй хотын үнэлгээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах” сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ.
Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын төлөвлөлт, эрсдэл, сургалт хариуцсан мэргэжилтэн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Нийслэлийн засаг даргын тамгын газрын алба хаагч, ажилтан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хамрагдаж байна.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “Монгол Улс Сендайн үйл ажиллагааны хүрээ 2017–2030, Тогтвортой хөгжлийн зорилтууд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг хангах хүрээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж байна. Сендайн үйл ажиллагааны хүрээнд гамшгийн эрсдэлийг ойлгох, эрсдэлийн засаглалыг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гамшгийн дараах сэргээн босголтыг “илүү сайнаар сэргээн босгох” зарчмаар хэрэгжүүлэхийг онцлон заасан байдаг. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхэд “хэнийг ч орхигдуулахгүй байх” зарчим юм. Энэхүү сургалт нь НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас боловсруулсан “Хотын гамшгийн тэсвэржилтийн үнэлгээний хуудас” болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах үнэлгээний аргачлалыг үндэсний түвшинд нутагшуулах чухал алхам юм” гэлээ.
Сургалтад оролцогчид хот, суурин газрын гамшгийн тэсвэржилтийн өнөөгийн байдлыг үнэлэх, эрсдэл, сул талыг тодорхойлох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бодлого, төлөвлөлтөд тусгах, үнэлгээний үр дүнд тулгуурлан хөгжлийн болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах арга зүйг эзэмшиж байна.
Мөн гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүний оролцоог хангах, гамшигт тэсвэртэй хотын үнэлгээ хийх сургагч багшаар бэлтгэгдэх юм.

Танд санал болгож буй

Хууль зүйн туслалцаа өгөх “Хуульч АІ” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ
Нийгэм

Хууль зүйн туслалцаа өгөх “Хуульч АІ” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ

2026/06/09
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана
Нийгэм

Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана

2026/06/09
Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж ТУЗ-ийн ердийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа
Нийгэм

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж ТУЗ-ийн ердийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

2026/06/09

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?