Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ

2026/06/08
Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ
Share on FacebookShare on Twitter

Ховд аймгийн Булган, Үенч сумын нутаг болон Баян-өлгий аймагт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан. Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан малын гоц халдварт өвчний нөхцөл байдлын талаар Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээлэл өгсөн байна.  Өчигдрийн /2026.06.07/ байдлаар өвчилсөн болон шинж тэмдэг илэрсэн малын тоо 411  хүрчээ. Тодруулбал, дээрх хоёр суманд нийт найман голомтын 39 өрхийн 411 мал байгаа аж. Үүнээс  Булган суманд 154, Үенч суманд 257 болсон байна.

Үүнээс 318 малыг устгалд оруулжээ. Тухайлбал , Булган  суманд 61, Үенч суманд 257 малыг устгалд оруулаад байгаа аж. Одоогийн байдлаар  Үенч суманд нэмж өвчлөл гараагүй байгаа юм байна.

“САТ-1” хэвшлийн гэж оношлогдсон шүлхий өвчин нь одоогоор эмчлэх боломжгүй урьдчилан сэргийлэх вакцин байхгүй байгаа гэнэ.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-ын гишүүд сумдад ажиллаж Мөст, Мөнххайрхан, Дуут, Ховд, Эрдэнэбүрэн сумдын эрсдэлтэй нутагт хамгаалалтын бүс тогтоогоод байна

Одоогоор Мөст сумын нутаг Бодончийн хавцал, Их Улаан даваа, Мараатын хөтөл, Мөнххайрхан сумын нутаг Хужиртын шураг модны хөтөл, Сайхны хөтөлд хамгаалалтын бүс гаргажээ.

Зэргэлдээх Баян-өлгий аймагт халдварын тархалт өндөр байгаа учраас тус аймгийн сумуудтай болон голомтын бүс нутагтай хил залгаа сумдын малчид иргэд та бүхэн хорио цээрийн дэглэмийг баримтлах, мэргэжлийн байгууллагаас өгсөн урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавар зөвлөмжийн дагуу хэрэгжүүлж аймаг, сумын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөхийг уриалж байна

Танд санал болгож буй

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
Эрүүл мэнд

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ

2026/06/14
Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ
Эрүүл мэнд

Монгол өвчтөнүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн эрсдэлийг бууруулах чиглэлд дэмжлэг хүслээ

2026/05/28
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгдлээ
Эрүүл мэнд

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 9 нэмэгдлээ

2026/05/27

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?