Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна

2026/06/08
“Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийн хүрээнд бохир усны шугам сүлжээг шинэчилж, үерийн эрсдэлийг бууруулна
Share on FacebookShare on Twitter

Улаанбаатар хотын бохир усны төвлөрсөн систем 1963 оноос хойш ашиглагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 1100 гаруй км урт шугам сүлжээгээр дамжуулан нийслэлийн хүн ам, аж ахуйн нэгжид үйлчилж байна. Гэвч тус сүлжээний 58 хувь нь 30-60 жилийн насжилттай болсон. Мөн 86.7 км шугамын ашиглалтын хугацаа дууссан нь инженерийн дэд бүтцийг шинэчлэх шаардлага тулгарсныг харуулж байгаа юм. Иймд “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүй доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төслийн ТЭЗҮ-ийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухааны зөвлөлийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн  хурлаар хэлэлцэж дэмжигдээд буй. Төсөл хэрэгжсэнээр нийт 40 орчим км бохир усны шугамыг шинэчилж, 350 гаруй худгийг засварлах бөгөөд үүний үр дүнд шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 20-30 хувиар нэмэгдэж, ашиглалтын хугацаа 30-50 жилээр уртасна. Мөн системийн эвдрэл, доголдол, бөглөрөл мэдэгдэхүйц буурч, өсөн нэмэгдэж буй хүн амын хэрэглээг хангах суурь нөхцөл бүрдэх юм.

Төсөлд “Шуудуу ухалгүйгээр доторлох” орчин үеийн технологийг ашиглана гэдгээрээ онцлогтой. Энэхүү технологи нь зам талбайг эвдэхгүйгээр шугам сүлжээг шинэчлэх боломж олгоно. Үүний зэрэгцээ тоосжилт, дуу чимээ, хөрсний эвдрэл зэрэг барилгын ажлын сөрөг нөлөөлөл хамгийн бага түвшинд хадгалагдах давуу талтай. Үүний үр дүнд бохир усны алдагдал, нэвчилт буурч, хөрс болон газрын доорх усны бохирдол багасна. Мөн бохирдлоос үүдэлтэй үнэр, халдварын эрсдэл буурч, олон нийтийн эрүүл ахуйн нөхцөл сайжрах юм.

Түүнчлэн ус зайлуулах системийн хүчин чадал нэмэгдсэнээр бохир усны халилт, бөглөрөл буурч, нийслэлийн үерийн эрсдэлийг бууруулахад бодит хувь нэмэр оруулна. Энэ нь хотын гамшгийн эрсдэлийг бууруулах, дэд бүтцийн бэлэн байдлыг сайжруулах чухал алхам болно.

Тус төсөл нь Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдаж байгаа бөгөөд хотын дэд бүтцийн шинэчлэл, байгаль орчны хамгаалал, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн ач холбогдолтой юм. Мөн төслийн хэрэгжилт нь жижиг, дунд бизнесүүдийн хэвийн үйл ажиллагааг дэмжих, ажлын байр бий болгох, инженер техникийн салбарын ур чадварыг нэмэгдүүлэх, байгууллагуудын хамтын ажиллагаа, чадавхыг бэхжүүлэх зэрэг эдийн засаг, нийгмийн олон талт эерэг үр нөлөөг авчрах төлөвтэй байна.

Танд санал болгож буй

Хууль зүйн туслалцаа өгөх “Хуульч АІ” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ
Нийгэм

Хууль зүйн туслалцаа өгөх “Хуульч АІ” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ

2026/06/09
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана
Нийгэм

Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана

2026/06/09
Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж ТУЗ-ийн ердийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа
Нийгэм

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж ТУЗ-ийн ердийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

2026/06/09

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?