Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо

2026/06/08
БЗД-ийн 43 дугаар хороо, Натурт газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 43 дугаар хорооны иргэдийн гомдлын дагуу газрын маргааны асуудлыг шийдвэрлэхээр Натур орчимд ажиллалаа. Энэ хэсэгт барилгажилт ихтэй, шигүү тул газрын маргаантай, зөвшөөрөлгүй эхэлсэн барилгын ажлыг зогсоож байгаагаа мэдэгдлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Газар олголттой холбоотой стандартуудыг зөрчсөн газруудын зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна. Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд цаашид барилгажилт ихтэй газруудад орон сууцны зөвшөөрөл олгохгүй. Ингээд иргэн төвтэй хот байгуулахын тулд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, нийтийн эзэмшлийн талбай байгуулах чиглэлд түлхүү анхаарч ажиллана. Бүтээн байгуулалт хийгдэх шаардлагатай ч стандартын дагуу үргэлжлэх ёстой. Бид бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Ингэхдээ гагцхүү барилгажилт хэрэгтэй байгаа газруудад бүтээн байгуулалтыг дэмжин ажиллах болно. Натур орчимд барилгажилт ихтэй, маш шигүү бөгөөд яаралтай нөхцөлд галын машин, түргэн тусламж орох боломжгүй, стандарт бус нөхцөл байдал бий болжээ. Энэ хэсэгт орон сууц болон үйлчилгээний зориулалтаар барилга барихгүй. Гэхдээ бид компанийг хохироож болохгүй. Цаашид судалж, шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллана” гэлээ.

Танд санал болгож буй

Хууль зүйн туслалцаа өгөх “Хуульч АІ” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ
Нийгэм

Хууль зүйн туслалцаа өгөх “Хуульч АІ” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ

2026/06/09
Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана
Нийгэм

Б.Пүрэвдагва: Хот бизнес эрхлэгчидтэй өрсөлдөхгүйгээр дэмжиж, хамтран ажиллана

2026/06/09
Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж ТУЗ-ийн ердийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа
Нийгэм

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж ТУЗ-ийн ердийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

2026/06/09

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?