Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан тээврийн багтай уулзлаа

2026/06/10
Азийн хөгжлийн банкны Монгол Улсыг хариуцсан тээврийн багтай уулзлаа
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва АХБ-ны Монгол Улсыг хариуцсан тээврийн багийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Төв, Баруун, Зүүн Ази болон Номхон далайн орнуудыг хариуцсан Тээврийн захирал Чен Чен, Төслийн удирдлагын нэгжийн дарга Масахиро Нишимура, Монгол Улсыг хариуцсан Тээврийн ахлах мэргэжилтэн Майкл Аняла нар оролцсон юм. Уулзалтаар нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран хэрэгжүүлж буй тээврийн салбарын төслүүд болон цаашдын хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. АХБ-тай хамтран Гэр хорооллын нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах төслийг амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр “Тусгай замын автобус” /BRT/ төслийг эхлүүлээд буй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “АХБ нь дэлхий даяар хотуудын тогтвортой хөгжил, хувийн хэвшлийн оролцоог дэмжихэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байгууллага бөгөөд бидний хамтын ажиллагаа улам гүнзгийрч байгаад баяртай байна. Улаанбаатар хот эрчимтэй тэлж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, дэд бүтэц болон нийтийн тээврийн хүртээмж зэрэг олон сорилттой нүүр тулж байна. Эдгээр асуудлыг зөвхөн улсын төсөвт тулгуурлан шийдэх боломж хязгаарлагдмал бөгөөд олон улсын санхүүжилт, хувийн хэвшлийн оролцоо, шинэлэг санхүүгийн хэрэгслүүд зайлшгүй шаардлагатай болж байна” гэлээ.

Танд санал болгож буй

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан

2026/07/06
Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ
Нийгэм

Гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинууд үүрэг гүйцэтгэж эхэллээ

2026/07/06
Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна
Нийгэм

Г.Жаргалсайхан: Бүлэг дүүргэлтийг бууруулах, багшийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулна

2026/07/06

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?