Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Ub Hackathon-2026”-д “Цахилгаан автомашин цэнэглэх станц байгуулах” төсөл тэргүүн байрт шалгарлаа

2026/06/10
“Ub Hackathon-2026”-д “Цахилгаан автомашин цэнэглэх станц байгуулах” төсөл тэргүүн байрт шалгарлаа
Share on FacebookShare on Twitter

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг технологи, инновац, судалгаа шинжилгээнд суурилан шийдвэрлэх, шилдэг шийдлийг тодорхойлох зорилготой “UB Hackathon 2026” тэмцээнийг 2026 оны зургаадугаар сарын 08, 09-ний өдрүүдэд зохион байгууллаа. Нийслэлийн Бизнес, инновацын газар болон ШУТИС хамтран зохион байгуулсан тус тэмцээнд бакалаврын болон ахисан түвшний оюутнуудаас бүрдсэн нийт найман баг оролцож, хотын хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн инновацын шийдлүүдийг боловсруулан өрсөлдсөн юм.
Төслүүдийг шинэлэг байдал, хэрэгжих боломж, нийгэм, эдийн засгийн үр өгөөж, тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн байдал болон Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чадамж зэрэг шалгуур үзүүлэлтээр үнэлсэн байна.

Шүүгчдийн нэгдсэн дүнгээр “EV Future” багийн “Цахилгаан автомашины цэнэглэх станц байгуулах” төсөл тэргүүн байрт шалгарлаа. Тус төсөл нь цахилгаан автомашины хэрэглээг дэмжих, цэнэглэх дэд бүтцийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар байгаль орчинд ээлтэй тээврийн шийдлийг хөгжүүлэхэд чиглэж байна.

Харин дэд байрт “CCS” багийн боловсруулсан эрсдэлийн удирдлагын ухаалаг системийн шийдэл шалгарлаа. Уг төсөл нь эрсдэлтэй бүсүүдийг автоматаар үнэлэн газрын зураг дээр эрсдэлийн түвшнээр ялган харуулах, мөн иргэдэд гар утасны аппликэйшн, богино мессеж болон веб платформоор дамжуулан анхааруулга, өндөр эрсдэл, яаралтай нүүлгэн шилжүүлэлтийн мэдээллийг шаталсан хэлбэрээр хүргэх боломжийг бүрдүүлснээрээ онцлогтой байлаа.

“UB Hackathon-2026” тэмцээн нь залуусын бүтээлч сэтгэлгээ, инновацын чадавх, асуудал шийдвэрлэх ур чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ Улаанбаатар хотын хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломжтой шинэ санаа, технологийн шийдлийг тодруулсан ач холбогдолтой арга хэмжээ боллоо. Нийслэлийн Бизнес, инновацын газар нь шалгарсан төслүүдийг цаашид бодит хэрэгжилтэд шилжүүлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Танд санал болгож буй

Улаанбаатарын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах “Ухаалаг хот” бодлогыг хэрэгжүүлнэ
Нийгэм

Улаанбаатарын замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах “Ухаалаг хот” бодлогыг хэрэгжүүлнэ

2026/06/10
Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
Нийгэм

Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа

2026/06/10
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Нийгэм

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2026/06/10

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?